UBLife Logo
Newsfeed

Амьдралын утга учраа олоход чинь туслах 7 асуулт

Амьдралын утга учраа олоход чинь туслах 7 асуулт

Хүн бүр энэ орчлонд учир шалтгаантай төрдөг гэлцдэг. Гэсэн ч бид заримдаа аливаад бууж өгмөөр яг юу хийх ёстойгоо мэдэхгүй үе олон тохиодог шүү дээ. Иймд жинхэнэ өөрийгөө танихад чинь, амьдралын утга учрыг ойлгоход тань туслах 7 асуултыг хүргэе. Та бүхэн эдгээр асуултуудаас өөрийгөө шинжин амьдралын утга учрыг танин мэдээрэй.

1. Та хүүхэд байхдаа юу хүсэж мөрөөддөг байсан бэ? 

Хүүхэд ахуйд бидний зүрх сэтгэл хамгийн цэвэр ариун байдаг төдийгүй энэ хорвоод мэндэлсэн учиг шалтгаан, чин зорилгоо зөнгөөрөө мэддэг гэж үздэг байна. Гэвч том болоод нийгмийн хариуцлага элдэв шаардлагуудын дагуу хүсэл мөрөөдлөө орхин тэс өөр зам мөр хөөх нь элбэг.  Тэгэхээр өөрөөсөө энэхүү асуултыг асуухаас гадна "Тэрхүү мөрөөдөл одоо биелэх боломжтой" эсэхийг эргэцүүлж нэг үзээрэй.

2. Хэрэв танд ямар ч үүрэг хариуцлага үгүйсэн бол юу хийж цагийн өнгөрүүлэх байсан бэ?

Энэхүү асуултыг бодоод хүслээ жагсаан бичээрэй. Тэрхүү хүслүүдээ яагаад амралтын өдрүүдээр хийж болохгүй гэж? Тэр хүсэл дунд  таны цаашдын хийх ажил, зорилгын эхлэл ч байх боломжтой юм шүү. 

3. Юу таныг эргэн тойрноо мартахад хүргэдэг вэ? 

Амьдралынхаа хамгийн чухал, том зорилгынхоо төлөө тэмүүлж байхдаа хүмүүс ихэвчлэн бусад зүйлсийг мартчихдаг. Цаг хугацаа яаж өнгөрч байгааг үл анзааран, дуусан дуустлаа идэж уухаа ч умартах нь бий. Яг ийм зогсолтгүй, орхимооргүй мэдрэмжийг та хэзээ хамгийн сүүлд авсан бэ?

4. Таны анхаарлыг юу хамгийн ихээр татдаг вэ? 

Фейсбүүк, инстаграм гүйлгэж байхдаа таны анхааран юун дээр илүү төвлөрч сонирхдог вэ? Хэрэв энэхүү асуултыг өөрөөсөө асуухад юу ч бодогдохгүй байвал сэтгэлээр унах хэрэггүй. Үүнийг олж мэдэхэд жаахан цаг хугацаа хэрэгтэй ч байж болох юм. Тиймээс эхний ээлжид чөлөөт цагаа өөрт таалагдах зүйлийг хийж өнгөрүүлбэл та өөрийн хайсан зүйлээ олох болно.

5. Үхэхээсээ өмнө юу юуг заавал хийж үзмээр байна вэ?

Өөрийнхөө хувьд чухалд тооцдог зүйлсээ энэхүү асуултын тусламжтайгаар тодорхой харж болно.

6. Хэрэв танд мөрөөдөл байгаа бол биелүүлэх зориг бий юу? 

Олон хүнд мөрөөдөл бий. Гэхдээ ихэнх нь санхүүгийн эрсдэлээс эмээн мөрөөдлөөсөө татгалздаг. Иймд та мөрөөдлөөсөө айхын оронд "Яавал боломжтой болох вэ?" хэмээн өөрөөсөө асуугаад үзээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.