UBLife Logo
Эрүүл мэнд

Амны хаалтыг хэрхэн ЗӨВ, АЮУЛГҮЙ зүүх вэ?

Б.Саруул
Б.Саруул
Амны хаалтыг хэрхэн ЗӨВ, АЮУЛГҮЙ зүүх вэ?

КОВИД-19 цар тахал дэгдэж эхэлснээс хойш дэлхий нийтээрээ амны хаалт тогтмол зүүх болж, судлаачид ч амны хаалтын хэрэглээ, хамгаалах чадвар, материалтай холбоотой төрөл бүрийн судалгаа хийсээр байна. 

Амны хаалттай холбоотой хийгдсэн 25 өөр судалгааны үр дүнг харьцуулж харахад:

  • Энгийн нэхмэл хөвөн даавуу (нэг инч тутамд дор хаяж 100 утас орсон)

  • Хөвөн эсвэл поли-хөвөн холимог даавуу (дор хаяж нэг инч тутамд 90 ширхэг утас орсон)

  • Цайны алчуурны материал

  • Чанартай даавуун футболкны материалаар хийсэн амны хаалт үр дүнтэй болох нь тогтоогджээ. (Энэхүү судалгаанд синтетик материалаар хийсэн амны хаалтыг оруулаагүй болно)

Түүнчлэн амны хаалт хийхдээ материалыг доод тал нь хоёр давхарлах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд зөвлөж байгаа ба давхарлах тоогоор халдвараас хамгаалах чадвар нэмэгдэж буйг онцолсон байна. Тухайлбал: 

  • Футболкны материалаар (сунадаггүй) хоёр давхарлаж хийсэн, оёмол ирмэг бүхий амны хаалт нь ханиалгах үед амны хөндийн бактери гадаад орчинд халдварлахаас 79 хувь хамгаалдаг.

  • Нэг удаагийн, мэс заслын зориулалттай амны хаалт 85 хувь хамгаалдаг. 

  • Дөрвөн давхар бүхий даавуун амны хаалт, түүнчлэн хөвөн даавуу болон зузаан материалаар хавсарч хийсэн амны хаалт ярих үед аман дахь бактери гадаад орчинд тархахаас 99 хувь хамгаалдаг гэжээ.

Тэгвэл нэг удаагийн мэс заслын зориулалттай амны хаалтыг хэрхэн зөв хэрэглэх вэ? 

Холбоотой мэдээлэл: DIY: Гарын доорх материалаар маск хийх 4 'БҮТЭЭЛЧ АРГА'

Эх сурвалж: WeForum

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.