UBLife Logo
Дэлхий

Дэлхийн удирдагчдыг "загнасан" 16 настай Грета Тунбергийн тухай 9 баримт

Дэлхийн удирдагчдыг "загнасан" 16 настай Грета Тунбергийн тухай 9 баримт

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар өрнүүлж буй дээд хэмжээний уулзалт Нью-Йорк хотод болж байна. Чуулга уулзалтад дэлхийн 60 гаруй орны удирдагчид оролцсон бөгөөд энэ үеэр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч 16 настай Грета Тунберг дэлхийн удирдагчдыг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байна хэмээн буруутгасан нь интернет, телевиз болон радиогоор цацагдаж, олны анхааралд өртөв. Энэ зоригтой охин яг хэн бэ? 

1. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч Грета Тунберг 2003 оны нэгдүгээр сарын 3-нд Шведэд төрсөн. Одоо 16 настай. 

2. 2018 оны наймдугаар сард 15 настай байх үедээ Грета сургуульдаа очихоо болж, Шведийн парламентийн ордны гадна уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахыг уриалсан самбар барин тэмцэж эхэлсэн юм. Тун удалгүй өөр бусад хүүхдүүд ч түүнтэй нэгдэх болж, "Fridays for Future" гэх нэрийн дор уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хөдөлгөөнийг эхлүүлсэн юм. 

3. 2019 оны тавдугаар сард тэр "Time" сэтгүүлийн нүүрэнд гарсан. "Шинэ үеийн лидер" хэмээх нэр алдрыг олж аваад зогсохгүй маш олон хүн түүнийг ирээдүйн удирдагчийн үлгэр дуурайлал хэмээн ярих болсон билээ. 

4. Гретагийн тухай VICE-ийн хийсэн "Make the World Greta Again" гэх 30 минутын урттай баримтат кино байдаг. 

5. "No One Is Too Small to Make a Difference" гэх номыг тэр бичиж байжээ. 

6. Гретагийн ээжийг Малена Эрнман гэдэг бөгөөд дуурийн дуучин бас жүжигчин. Охин нь гэр бүлийнхнийгээ онгоцоор нисэхээ болихыг шаардсан бөгөөд үүнээс болж ээж нь олон улсад гарах бодлоо хаясан гэжээ. Тэр гэр бүлийнхнийхээ тухай "Scenes from the Heart" гэх номоо бичсэн байдаг. 

7. Тэр анх 8 настайдаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тухай сонссон бөгөөд тухайн үедээ яагаад хүмүүс юу ч хийхгүй байгаад асар их бухимддаг байжээ. Яваандаа тэр Аспергерийн синдром болон OCD буюу улигт бодол, албадмал үйлдлийн эмгэгтэй болсон байна. 

8. Тэр Нобелын энх тайвны шагналд нэр дэвшсэн. Өсвөр насныхныг дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг уриалсан кампанит ажлаараа олонд танигдсан Грета дэлхийн олон зуун сургуулиудад зочилж, хүүхдүүдийг цаг уурын өөрчлөлттэй тэмцэхийг уриалсан байдаг. 

9. Тэр Атлантын далайгаар дамжин Нью-Йорк хотод хүрэх аян замаа дарвуулт завиар туулсан байна. Учир нь Грета байгаль орчинд муугаар нөлөөлдөг гэж үздэг учир нисэх онгоцноос татгалзсан юм.

 "Би энд байж байх ёсгүй байсан. Уг нь би далайн нөгөө талд, сургуульдаа суралцаж байх ёстой байсан. Гэтэл та нар өөрсдийн хоосон үгээрээ миний хүүхэд нас, мөрөөдлийг булаасан. Би бол азтай хүмүүсийн нэг. Харин тэнд хүмүүс зовж бас үхэж байна. Дэлхийн эко-ситем нуран унаж байна. Бид дэлхий нийтийг хамарсан сүйрлийн ирмэг дээр байна. Харин та нарын ярьдаг зүйл бол зөвхөн мөнгө бас байгаль орчин сэргэж байгаа гэсэн худал хуурмаг үлгэрүүд. Та бүхэн яаж ингэж чадаж байна аа". 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
18
9
30
2
1
0
3
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.