UBLife Logo
Эрүүл мэнд

Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл

Электрон тамхи нь шингэнийг халааж, аэрозоль үүсгэдэг электрон төхөөрөмж юм. Нэг ёсондоо шингэн зүйлийг халаан уурыг нь сорон амьсгалд оруулахыг электрон тамхи татах буюу вэйпинг гэнэ. Сүүлийн үед хүмүүс янжуур тамхинаас татгалзаж электрон тамхи татах нь элбэг болсон. Гэвч үнэндээ тамхины аюулгүй хувилбар гэж үгүй билээ. Электрон тамхи, янжуур тамхи хоёул ямар нэг байдлаар бие эрүүл мэндэд хортой болохыг шинжээчид нотолсон. Тэгвэл энэ удаагийн нийтлэлдээ хүүхэд залууст урьдчилан сэргийлүүлэх зорилгоор электрон тамхины тухай баримтуудыг хүргэж байна.

Хэрэв таны хүүхэд электрон тамхи татдаг бол яах вэ? 

Хүүхдээ электрон тамхи болон уламжлалт янжуур тамхи хэрэглэхээс сэргийлэх цорын ганц арга бол тамхи татсанаар эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийн талаар нээлттэй ярилцах явдал юм.

1. Никотины агууламж 

1 ширхэг электрон тамхинд 20 ширхэг янжуур тамхитай тэнцэх никотин агуулагддаг. Никотин бол тамхи, тэр дундаа электрон тамхинд агуулагддаг донтуулагч бодис юм. Нэг аймшигтай баримт дурдахад никотины агууламжийн талаар АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн судалгаа хийхэд тус улсад худалдаалагдаж буй электрон тамхины 99%-д нь никотин агуулдаг болохыг тогтоожээ. Энэ нь никотин агуулаагүй гэсэн бичигтэй электрон тамхи, никотин агуулсан гэсэн электрон тамхи ямар ч ялгаагүй үгүй их бага хэмжээгээр никотин агуулдаг гэсэн үг юм. Гэтэл электрон тамхины дийлэнх хэрэглэгч нар өсвөр насныхан байдаг. Өсвөр насныхны тархи 25 нас хүртлээ өсөж хөгждөг бол уг бодис хүний тархины хөгжилд асар сөргөөр нөлөөлдөг.2. Урт хугацаанд ямар үр нөлөө гарах нь тодорхойгүй

Янжуур тамхийг бодвол харьцангуй орчин үеийн хэрэглэгдэхүүн учраас урт хугацаандаа ямар үр нөлөө гарах талаар эрдэмтэд судалсаар байна. 

3. Электрон тамхины хэргэлээ нь ирээдүйд янжуур тамхи татах магадлалыг өсгөдөг 

Электрон тамхи хэрэглэдэг залуучууд ирээдүйд уламжлалт янжуурыг татах магадлал өндөр гэх нотолгоо бий. Тухайлбал Дэлхийн Анагаах Ухааны Академийн 2018 оны тайланд электрон тамхины хэрэглээ нь ирээдүйд тамхи татах давтамж, хэмжээг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.4. Электрон тамхины маркетинг ихэвчлэн  хүүхэд, өсвөр насныхан руу чиглэсэн байдаг  

Өсвөр насныхан, хүүхэд багачуудын гэнэн зан дээр тулгуурдаж уламжлалт тамхинаас илүү бага хор хөнөөлтэй мөн сайхан үнэр амттай гэсэн маркетинг, зар сурталчилгаанууд хаа сайгүй цацагдах нь харамсалтай. 2016 онд ахлах сургуулийн сурагчдын 80% нь электрон тамхины сурталчилгаа үзсэн гэж мэдээлсэн байна. Мөн электрон тамхи нь жимс, чихэр шиг амттай байдаг нь хүүхдүүдийн анхаарлыг татдаг. 

5. Электрон тамхи нь өөрөө аюултай 

Электрон тамхины батарей гэмтэлтэй байснаас үүдэн гал түймэр гарч, дэлбэрэлт үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн хүүхэд болон насанд хүрэгчид электрон тамхины  шингэнийг залгих, амьсгалах, арьс, нүдээр шингээх зэрэг тохиолдлоор хордох нь элбэг байна. Тухайлбал АНУ даяар электрон тамхины хордлогын хяналтын төвд хандсан дуудлагын тал орчим хувийг таваас доош насны хүүхдүүд эзэлдэг.

Эх Сурвалж: Pandsclinic.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.128.65.226
Хор гсн юм ерөөс алга псда
Алтансүх \13.228.28.206
Электрон тамхийг хилээр оруулж ирэхийг хориглох хэрэгтэй. Хүүхэд өсвөр насныхан буюу бидний ирээдүй хойч үе маань ийм төрлийн донтолд автах нь үнэхээр харамсалтай байна. Тиймээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох шаардлагатайг төр засаг алсыг харж тодорхой арга хэмжээ аваасай.
ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчин бол шинэ ковид биш

Бид өвчний хоёр дахь хувилбарын талаар нэлээд их зүйлийг мэдэж авсан гэж Х.Клюге 2022 онд тархсан хувилбарын талаар дурдаад, одоо шинэ бөгөөд илүү хурдан халдварладаг нэг дэх хувилбарын талаар илүү ихийг олж мэдэх шаардлага тулгарсныг нэмж хэлжээ.

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний тархалттай холбогдуулан онцгой байдал зарлалаа

Mpox нь Poxviridae овгийн Orthopoxvirus төрөлд багтдаг ба ихэвчлэн Төв болон Баруун Африкийн халуун орны ширэнгэн ойд тархдаг зоонозын өвчин. Mpox нь ихэвчлэн халуурах, тууралт гарах, тунгалгийн зангилаа томрох зэрэг эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, 2-4 долоо хоног үргэлжилдэг, нас баралтын хувь 3-6 байна. Mpox өвчин нь өвчтэй хүн, амьтантай ойр харьцах үед дуслаар эсхүл вирусээр бохирдсон эд зүйлсээр дамжин халдварладаг.  Тус өвчин нь нутагшмал тархалттай орноос гадна Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Канад, Испани, Португал, Швед, Итали зэрэг эндемик бус 11 оронд бүртгэгдээд байна.