Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Энэ жилийн UBIFF-ийн тухай таны мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ


Кино урлагт дуртай хэн бүхний тэсэн ядан хүлээдэг "Улаанбаатар" олон улсын кино наадам болоход цөөн хоног үлджээ. Энэ удаагийн кино наадмаас бид юуг хүлээх вэ? 

#1 "Улаанбаатар" олон улсын 13 дахь удаагийн кино наадам энэ сарын 18-24-ний өдрүүдэд "Тэнгис" кино театрт зохион байгуулагдана. 

#2 Энэ жилийн наадмын онцлох орон: ОХУ 

Наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон бөгөөд Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног "Нээлтийн кино", "Олон улсын кино хөтөлбөр", "Монгол киноны хөтөлбөр" , "Үзэхийн хязгаар" хэсгээр үзүүлэх юм. 

#3 Энэ жилийн наадмын онцлох үзвэр: "Ардын Элч"

Зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль хүртсэн "Ардын Элч" киног онцолжээ. Уг киног "Үзэхийн хязгаар" хэсэгт англи хадмал орчуулгатай гаргах юм. 

#4 Зургаан өдрийн турш 11 улсын 15 кино бүтээл үзэгчдийн хүртээл болно. Тасалбар цөөн үлдсэн тул яарахад илүүдэхгүй. Мөн маскаа зүүж, зайгаа баримтлан киногоо үзэхээ мартуузай. Нэг өдөр хэд хэдэн үзвэр үзэхээр шийдсэн бол хувийн бэлтгэлээ базаагаарай    

"Улаанбаатар" олон улсын кино наадмаар гарах кинонууд


#5 "Монгол кино хөмрөгөөс" үзэсгэлэн нээгдлээ. 

Монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн шилдэг кино бүтээлүүдийг зурагт хуудсаар танилцуулсан уг үзэсгэлэн нь МУЗ-ийн "Улаан гэр" бүтээлч орон зайд кино наадмыг дуустал буюу энэ сарын 24-нийг хүртэл дэлгэгдэх юм. 

#6 Киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх "Авдраа уудал" сургалт болон Соёлын Яамтай хамтарсан "Ирж яваа цаг" кино форумыг “Монголын кино урлагийг дэмжих бодлого, эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд тус тус зохион байгуулна. 

Мөн кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой "Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум" болно.

#7 Наадмын уламжлал ёсоор "Хангарьд" Монгол киноны уралдааныг зарласан бөгөөд 4 бүтээлийг тус кино наадмын Монгол кино хөтөлбөрт оруулжээ. 

#8 Наадмын үзвэрүүд болон "Кино форум" Тэнгис кино театрт зохиогдоно. Нэг тасалбарын үнэ 9000 төгрөг. 

"Улаанбаатар" кино наадмын тухай дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны ЭНЭ хуудсаар болон албан ёсны ЭНЭ сайтаар аваарай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
23 цагийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.