UBLife Logo
Миллениал

Энэ жилийн УЛСЫН наадмаар олны анхаарлыг татаж буй "үзүүштэй" 8 ЗҮЙЛ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Энэ жилийн УЛСЫН наадмаар олны анхаарлыг татаж буй "үзүүштэй" 8 ЗҮЙЛ

Жил жилийн улсын наадам өөр өөр өвөрмөц онцлогтой болдогчлон энэ жилийн наадам үнэхээр шинэлэг, олон талын агуулга, шинэлэг хөтөлбөрүүдээр дүүрэн зохиогдож байна. Энэ жилийн хуртай, нартай наадмаас юу юу олны анхаарлыг татаж байна вэ? 

#1 Уламжлал + Технологи = Соёлын наадам

Хүй долоон худагт "Соёлын наадам" 14 дэх жилдээ зохиогдож байна. Энэ жилийн хувьд өв соёлыг технологиор дамжуулан сурталчлах өвөрмөц онцлогтой бөгөөд наадамчин олон Монголын анхны цахим музей "ЗЭВ" дижитал музейн өртөөгөөр цаг хугацааны аялал хийн, Хархорин хотоор аялж байлаа. 

#2 Монголын нууц товчооны газар орны тухай QR үзэсгэлэн

Төв талбайд дэлгэгдсэн үзэсгэлэнд очин QR уншуулж, Монголын нууц товчоонд гарах газар орны тухай мэдээллийг аван “Монгол бахархал-Их хааны өлгий нутгаар” үзэсгэлэнтэй танилцаарай. Мөн өнөө цагийн шилдэг гэрэл зурагчдын дуранд түүхэн газрууд хэрхэн буусныг харах боломжтой.

Гэрэл зураг: Соёлын яам

#3 Хотын төвийг чимсэн 3D хийцлэл

Дээлээ өмсөөд гарахдаа хаана зураг даруулахаа бодсон уу? Их хотын Төв талбайн зүүн талд байрласан Юнителийн өвөрмөц хийцлэлтэй хамт зургаа даруулан энэ жилийн наадмын онцгой дурсгал болох гэрэл зургаа мөнхлөөрэй. Оройдоо гэрэлтүүлэгтэй тул хэзээд ч очсон болно шүү     

Хийцлэлийг сайтар ажиглавал монгол түмний уламжлалыг шингээсэн өвөрмөц деталиудыг харж болох юм. Тэдэнтэй хамт зургаа даруулаад стори хийхдээ Юнител брэндийг mention, tag хийхээ мартуузай     

#4 Анхны спорт машины цуваа

Улсын наадмаар анх удаа спорт машины үзэсгэлэн гарч, хотын төвөөр “Lamborghini”, “Bentley”, “Rolls-Royce” зэрэг брэндийн спорт загварын 40 гаруй автомашины цуваа явсан нь тун содон байлаа. 

#5 Хамгийн урт, хамгийн өргөн олныг хамарсан "Дээлтэй монгол" 

Жил бүр Төв талбайд дээлээрээ гангаран оролцдог монгол түмний наадмын хамгийн "нүд баясгам" хэсэг яах аргагүй "Дээлтэй монгол". 2019 онд 100 мянга гаруй хүн, 3 мянга гаруй жуулчин үзэн сонирхож байсан уг наадам энэ удаа бүр ч олныг хамран гайхалтай цуваа болон дээлээрээ гайхуулсан юм. 

#6  “Монголын сайхан орон” үзэсгэлэн

 Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд Монголын урчуудын эвлэлийн 80 жилийн ойн хүрээнд "Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал" уриан дор “Монголын сайхан орон” үзэсгэлэн дэлгэгдээд байна. Дүрслэх урлагийн уран бүтээлүүдийг олон нийт, наадамчин олон, гадаад дотоодын зочид төлөөлөгчдөд дэлгэн үзүүлж буй нь энэ юм. 

Гэрэл зураг: Соёлын яам

#7 Монгол цэрэг, инженерүүдийн бүтээсэн технологиуд

Наадмын цэргийн ёслолын жагсаалд 4000 гаруй цэрэг эрс оролцон монгол инженерүүдийн бүтээсэн тусгай зориулалтын авто машин, зэвсэг, техникийг анх удаа ард түмэнд дэлгэлээ. Үзэж амжаагүй бол эндээс  үзээрэй. 

#8 Хамгийн шинэлэг хаалтын арга хэмжээ

Өнөөдөр буюу 12-нд 22:40 минутаас Үндэсний их баяр наадмын хаалтын арга хэмжээ 3D үзүүлбэрээр эхлэх болно. Төв цэнгэлдэх хүрээлэнд болох бөгөөд шууд дамжуулалтыг телевизийн сувгуудаас үзээрэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
1
5
0
0
0
3
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.