1. Эрчүүд амьдралынхаа туршид нэг жилтэй тэнцэх хугацааг эмэгтэй хүнийг ширтэхэд зарцуулдаг
“Кодак” нүдний эрүүл мэндийн байгууллагаас 3000 хүний дунд хийсэн судалгаагаар эрчүүд өдөрт дунджаар 43 минутыг эмэгтэй хүнийг ширтэхэд зарцуулдаг ба энэ нь жилд 259 цаг буюу 11 орчим өдөртэй тэнцэх аж. Ингэж тооцвол эрэгтэй хүн 18-50 насандаа 11 сар 11 өдрийг буюу бараг нэг жилийг бүсгүй хүнд харц алдан өнгөрөөдөг аж. Харин эмэгтэйчүүд үүнээс хоёр дахин бага буюу хагас жил орчим хугацааг бусдыг харахад зориулдаг гэнэ.

2. Эрчүүд эмэгтэйчүүдээс хоёр дахин их худал ярьдаг
“20th Century Fox Home Entertainment” кино компанийхан 2009 онд “Lie to me”нэртэй тв шоу бүтээхийн өмнө нэгэн сонирхолтой судалгаа хийж. Тэдний олж тогтоосон зүйл нь эрчүүд өдөрт дунджаар 6 удаа худлаа ярьдаг бол эмэгтэйчүүд 3 удаа худал хэлдэг гэнэ. Гэхдээ тэд ноцтой байдлаар худал хуурмаг зүйл ярьдаггүй, ихэвчлэн дотоод мэдрэмжээ нууж “Би зүгээр ээ, санаа зоволтгүй” гэх зэрэг үгсийг хэлдэг нь худалд тооцогддог байна.

3. Эрчүүд эмэгтэй хүнтэй хамт хооллохдоо хоёр дахин их иддэг
Корнеллийн их сургуулийн эрдэмтэн Кевин Ниффиний хийсэн судалгаагаар эрчүүд эмэгтэй хүнтэй хамт хооллохдоо энгийн үед иддэгээсээ хоёр дахин их хоол иддэг нь тогтоогджээ. Инээдтэй сонсогдож болох ч энэ бол зүгээр л эмэгтэйчүүдэд сэтгэгдэл төрүүлэхийн тулд эр хүнд эртнээс тогтсон инстинкт буюу ухамсаргүй дадал гэнэ.

4. Эрчүүд зөвхөн нийтлэг сонирхлоороо нөхөрлөдөг
Байгууллагын болон манлайллын сэтгэл судлалын профессор Роналд И Риггиогийн бичснээр эрчүүд хоорондоо найзлаж нөхөрлөхийн тулд ямар нэг ижил төрлийн сонирхолтой байхад л хангалттай гэнэ. Хөлбөмбөг, покер, дуртай спортын баг гэхчлэн нийтлэг сонирхлоороо бие биедээ татагддаг тэдний хажууд эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл, бие биенээ дэмжих дэмжлэг зэргээрээ холбогдон, найзалдаг аж.

5. Эрчүүд бие биенээсээ сонссон магтаалд илүү урамшдаг
Тэднийг эмэгтэй хүнээс магтаал бишрэлийн үг сонсоод аз жаргалтай болдог гэж бид маш удаан эндүүрч явжээ. Үнэн хэрэгтээ эрчүүд бие биенээсээ сонссон магтаалд илүү урамшиж, өөртөө итгэх итгэл нь нэмэгддэгийг Бингхэмптоны их сургуулийн судлаач Роберт Херберт тайлбарлажээ. Сонин л юм...

6. Эрчүүд гараа бүс, тэлээн дээрээ тавьсан байвал таны анхаарлыг татахыг хүсэж байна
Эрчүүд таалагдсан хүндээ зоримог бас хүчирхэг гэдгээ харуулах поз сонгож зогсох гэж хичээдэг нь тэдний ухамсаргүйгээр хийдэг бас нэг үйлдэл юм. Тэдний эрэлхэг зогсолт гараа бүсэн дээрээ тавьж, тэлээнийхээ арал орчмын цаадтай эрхий хуруугаа оруулан зогсохоос эхлэнэ.

7. Эрчүүдийн хар дарсан зүүд ихэвчлэн байгалийн гамшиг, дайн дажны тухай байдаг
Монреалын их сургуулийн эрдэмтдийн 10 мянган хүний зүүдэнд хийсэн судалгаанаас үзэхэд эрчүүдийн хар дарсан зүүднүүд байгалийн гамшиг, дайн дажин, үер, газар хөдлөлт гэх зэрэг кинонд гардаг аймшигт үйл явдлаар дүүрэн байдаг байна. Харин эмэгтэйчүүдийн муухай зүүд ихэвчлэн хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй таагүй зүүднүүд байдаг аж.

эх сурвалж: www.brightside.me