UBLife Logo
Дэлхий

Харьцуулалт: Манай болон бусад орнуудын баярын ширээ хэрхэн харагддаг вэ?

О.Анхзаяа
О.Анхзаяа
Харьцуулалт: Манай болон бусад орнуудын баярын ширээ хэрхэн харагддаг вэ?

Баяр наадамд дуртай ард түмэн гэж бид өөрсдийгөө хэлдэг. Үнэхээр л бид ширээг байж болох бүх сайхан зүйлээр дүүргэдэг шүү дээ. Гэхдээ та өмнө нь гадаад хүмүүс яаж ширээгээ засдаг байсан юм бол гэж бодож, гайхаж үзсэн үү?

1. Америк

Голлох хүнс: Томоохон баяр буюу Талархлын баяр, Зул сарын баяраар айл болгоны хсирээн дээр байдаг зүйл бол цацагт хяруул болон тахианы мах юм. Мөн алимтай бялуу, пицца, стейк гэх мэт манайхны хүртэл дурлан идэх хоол хүнс айлуудын ширээн дээр элбэг байх болно,

Голлох уух зүйл: Ус! Сонирхолтой сонсогдож байна уу? Гэхдээ тэд аль ч улсын иргэдээс илүүтэйгээр ус уух дуртай ард түмэн байна. Бас мэдээж хийжүүлсэн ундаа үүний дараа орох болно. Хачирхалтай ард түмэн шүү. 

2. ОХУ

Голлох хүнс: Баярын ширээний голлох хүнс нь мэдээж мах, махан бүтээгдэхүүн. Амтат хиам, зайдас зэргээс авахуулаад түрс, салат, гурилан бүтээгдэхүүнүүд үүний араас жагсдаг. Тэд аль болох л элбэг дэлбэг байлгахыг зорьдог. Утсан загасыг ч мөн баярын ширээнээс мартаж болохгүй. Амтат набор тэдний хувьд дессерт юм.

Голлох уух зүйл: Архи болон квас үзүүр түрүү булаалдана. 

3. Хятад

Голлох хүнс: Банш, загас, хуймаг зэрэг хүнс ширээн дээр заавал байдаг. Бас тэдний өвөрмөц сонин амттай чихэр, хатаасна жимүс зэргийг снааж байна уу? Тэр ч бас үүнд багтана.

Голлох уух зүйл: Шар айраг бол Хятадын хамгийн түгээмэл, өргөн хэрэглэгддэг уух зүйл. 

4. Япон

Голлох хүнс: Мэдээж сүши, сашими болон далайн гаралтай бүтээгдэхүүнүүд. Хавчны мах, сам хорхой зэргийг хамгийн ихээр иднэ.

Голлох уух зүйл: Саке, цай болон шар айраг.

5. Солонгос

Голлох хүнс: Манайхан солонгос хоол хүнс их хэрэглэдэг болохоор сайн мэдэх байх. Тэдний амттай олон сайхан хоол байдаг шүү дээ. Яг баяр тэмдэглэх үедээ тэд мах шарж идэх эсвэл бүрж шарсан тахианы мах иддэг. Солонгос шарсан тахиа манайд хүртэл алдартай шүү дээ. Бас л сайхан хоол иддэг хүмүүс шүү.

Голлох уух зүйл: Сөжү болон шар айраг. Hite тэр дундаа хамгийн өргөн хэрэглэгддэг шар айраг хэмээн судалгаагаар гарсан байна.

6. Франц 

Голлох хүнс: Тэд баяраар цацагт хяруулын мах иддэгээс гадна тэдний хамгийн дуртай, бас арааны шүлс асгаруулам гоё хоол нь La Raclette юм. Халуун бяслаганд талх дүрж идэх ямар сайхан байхыг төсөөлөөд үз дээ. Хайруулын тавганд халаасан бяслагаа мөн махан дээрээ асгаж иддэг.

Голлох уух зүйл: Мэдээж дарс. Франц, Италийг дарсгүйгээр төсөөлөх аргагүй шүү дээ.

7. Тайвань

Голлох хүнс: Үхрийн махтай гоймонтой шөл, хуймаг, тахианы шарсан мах, шөлгүй гоймон зэрэг хоолууд голлох байр суурийг эзэлнэ.

Голлох уух зүйл: Бөмбөлөгтэй цай тэндхийн хамгийн түгээмэл уух зүйл. Бас Тайвань улс вискигээрээ алдартай.

8. Монгол

Баярын голлох хүнс: Манай ард түмэн ямар ч баярыг махгүйгээр төсөөлөхийн аргагүй. Бас мэдээж баярын ширээний бялуу байх нь зүйн хэрэг. Өнгө алаглуулсан жимс, чихэр тавьж, жүүсээр ширээгээ дүүргэдэг. Төрсөн өдрөө тэмдэглэж байхад ширээн дээр бууз, салат, бялуу, хиам болон өргөст хэмх, жүүс байхад л болоод явчихдаг байлаа.

Голлох уух зүйл: Хүүхэд хөгшидгүй бид жүүсээр л ширээгээ чимдэг. Сүүлийн үед л дарс болон бусад уух зүйлээр ширээгээ чимдэг болсон болохоос биш хийжүүлсэн ундаа болон жүүс л голлох уух зүйл билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
24
2
2
0
2
3
16

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.