Зуныг үдэж, намрыг угтсан бүрхэг наймдугаар сарын 31-ний орой “Яруу найргийн үдэш” жил гаран завсарласны дараа дахин болов. Яруу найрагчдын шүлгүүдийг сонсон, кино үзэхийг аргагүй хүссэн олон хүн "Fat Cat Jazz Club"-т цуглажээ. UB LIFE сайт болон "Fat Cat Jazz Club" уг эвентийг хамтран зохиож багагүй эвент хийсэн нь хүмүүсийн сэтгэлд тод үлдэж, хүмүүс ч маш их санасан нь илт байлаа. Найрагчдын унших шүлэгтэй хоршин зөөлөн төгөлдөр хуурын ая намуухан эгшиглэнэ. Үзэгчдийн нүдэнд нэг нулимс мэлтэлзсэнээ даруй инээмсэглэлээр солигдоно.

“Poetry Night”-д залуу яруу найрагчид, зочин яруу найрагчид хүрэлцэн ирж бүтээлүүдээ сонордуулж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч Дашдоржийн Нацагдоржийн намтрыг өгүүлсэн “Найрагчийн мөрөөр” баримтат кино үзэв. Киноны чамин хийц надад таалагдсан төдийгүй маш их судалгаа хийсэн, хөдөлмөр орсон нь илхнээ харагдаж байлаа.
Яруу найргийн үдэш ерөнхий гурван хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт залуу яруу найрагчид бүтээлээсээ сорчлон уншиж, хоёрдугаар хэсэгт “Найрагчийн мөрөөр” кино үзэж, зочин яруу найрагчдын шүлгүүдийг сонордуулсан нь тэр. Ийн төгсгөлийн хэсэг буюу залуу яруу найрагчдын шүлгийг сонсож, чөлөөт микрофон дамжуулан өөрийн бичсэн, дуртай яруу найрагчдын шүлгээс уншив.

Зочин яруу найрагчаар С.Начин, Ц.Дэлгэрмаа, Д.Энхболдбаатар нар уригдан бүтээлээсээ толилууллаа. Зочдын дунд яруу найрагч А.Урантогос ирсэн байгааг харсан хүмүүс түүнийг шүлгээ уншихыг урьж, яруу найрагч маань өөрийн шинэ туурвисан шүлгүүдээсээ уншиж сонордуулав.
Зочин яруу найрагч Ц.Дэлгэрмаа

Чамтай ярилцахдаа би дандаа гэрэлтдэгДараа нь гуньдагЧам руу очихдоо үргэлж инээмсэглэдэг,Буцахдаа уйлдагХэзээ ч минийх байгаагүй чиХэзээ ч чинийх болохгүй биГутмаар ийм өмчлөлөөс татгалзажГунигаан л мэдрэх гэж чамтай би...Инээмсэглэсэн уруул,Инээмсэглэсэн нүд,Инээмсэглэсэн яриа,Инээмсэглэсэн...Цамцан дороос бөмбөлзөх зүрхнийхээЭмзэглэлийг нуух гэж би дандаа инээмсэглэдэгЦарай төрхний минь цаанаас чинийХарж чадаагүй гуниг шүлэг болдог...
Зочин яруу найрагч С.Начин

"Бороо"Бороо дусагнаад л тэгсэн хэрнээНэг л гуниглангуйНулимсаа хатамжилсан эрх хүүхэд шигБүр тийм л гэсэн шиг ганц хоёрхон дусалХаяад лЯг миний зүрхний түг түг хийх цохилт шигЯлгуухан алгуурхан асгараачЯмар үед нь ороод, хэдийд нь цурхирдагааЯг одоо хэлээд өгөөчАсгараач...
Зочин яруу найрагч Д.Энхболдбаатар

Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэг-1
"-Тийм гэж уу? -Тиймээ..."Миний хариулт
Шувууд үргэлж миний мөрөөдлийн зүг нисдэгШуурга хавсарга, шуугих салхийг сөрөн нисдэгШулганан ганганалданхан нисдэгШув шулуухан, эргэлт буцалтгүй нисдэг Элин халин, дүүлэн хөөрөн нисдэгЭрч хүч, гоо сайхныг илэрхийлэн нисдэгЭх дэлхийгээ ямагт ширтэнхэн нисдэгЭрэлхэг зоригтой нисдэг ээ...Шувууд дандаа миний мөрөөдлийн газарт хүрдэгШуугинхан харванхан хүрдэгШуударсан бэрхшээл, шуухирсан зовлонг тэвчин хүрдэ:Шугамдсан мэт эгц шулуунаар замнан хүрдэгЭрхгүйеэ, хүрэхдээ л хүрдэгЭцэж цуцаад, туйлдсан ч хүрдэгЭндэж зарим нь осолдсон ч бусад нь хүрдэгЭцсийн ганц нь ч болов эргэлтгүй хүрдэг ээ...
Зочин яруу найрагч А.Урантогос

Шүлэг гэнэтхэн л бичигдсэнТэсгим хүйтэн өвөл сөн.Шүтээний хуудсанд үлдсэнМөр хэдийн баларсан баймаар.Өнөөдөр чамайг олж хараадХэлмэгдэн дагжив, цас мэтӨөрөө ч анзааргагүйдээОрхиж чадсан хайр минь!Орсон цас өдөртөө бүлээнЭх нутгийн тэнгэрОдоо би таниасАлс одохоос эмээхүйБүхлээр минь эзэмдэхХорин есөн насБитүү дурлалын ормоорӨвчин ортол ороох мэт...Хэзээ ч юм унагасанҮг хийгээд нулимсХаашаа ч биднийг явуулалгүйХорьж чадсаных энэ үү?Ганцаардалын нөмөрт ахиадГашуун шүлэг хэдийг бичих!Чамаас хийгээд өвлөөсЧөлөөлөгдөн нисэж одох!Чив чимээгүй хайлах!Хайлан уусах!Чиний эсвэл өвлийн энгэртЧичрэх, цэцэг мэт мэгдэн хөлдөх...Шүлэг гэнэт л төрдөгЦэнхэр, уйтан өвөл сөнШүтээний чихэнд шивнэсэн үгсОдоо л биелэх болсон баймаар.

Эхний хэсэгт уншсан залуу яруу найрагчдын шүлгээс та бүхэндээ сонирхуулж байна.
Залуу яруу найрагч А.Оюунзаяа
“Сарнай"
Чи өргөстэй байхдаа илүү үзэсгэлэнтэй.Дэлбээ чинь хэдий хараа булаам чӨргөс бол чиний мөн чанар.Гоо үзэсгэлэнгийн шүүлтийн өмнө өглөө бүр зогсоходҮзэгчдийн нүдийг хөнгөхөөн хуурчихаж болно.Эрүү, хамар, ам, нүд,Өгзөгийг эмчЭвтэйхэн эвлүүлчихнэ.Харин маргааш нь,Толь бидэн рүү сэтгэлзүйн дайралт ахиад л хийнэ.Яг л цонх руу дайрах Хичкокийн сүрэг шувууд шиг,Дотоод зөрчлийнхөө хэрээрГаднаа төгс харагдахыг хичээнэ.Өргөс бол чиний хамгийн үзэсгэлэнтэй хэсэг.

Залуу яруу найрагч А.Сайханбаяр
"Хорин нэгэн хавар"
Хорин нэгэн хавар хөхөлбөр саран улаан сүүдэртэй байсанЦагирган усны долгио тэнгэрт нумарсанТэнд нь жараахай эрхэлж, ирж буцах цаг эрэг дээр нь амсхийсэн ...Сураг алдарсан нэгэн одБулгийн уснаа дуу аялан суусанСүмэн зэрэглээнээс зээрийн янзагаЗүүдээ олж хараад солонго эвхэж харайсан.Хорин нэгэн хавар бор алаг мянган шувуудБийрний үзүүрээс найраг зууж ниссэнНүдээ аньсан хөгшин модод нэг нэгээрээ цагиргаа арилгасанБороонд сийчүүлсэн навчсын нүхээрОн цаг баярлан гуниглан урссан...Дундуур бэхэнд дүрээстэй дурдатгалын өлөн үзэг миньДуулан жаргах нэгэн үлгэрийг дуслуулан дуслуулан хүлээнэӨөдөөс нь нулимахад өнгө нь хувирдаггүй хорвоогӨөрийнхөөрөө бичиж, өөрийнхөө өнгөөр будсанАй, хорин нэгэн хавар миньХорвоогийн гэгээн зүүд минь ...
Шүлэг шимтэн уншигчид, бичдэг хүмүүс өөрийн сонирхол нэгтнүүдтэйгээ танилцаж, дуртай сэдвээрээ ярилцан, хүндэлж, дурладаг яруу найрагчаасаа дуртай шүлгээ сонсох завшаан олдсон гээд яруу найрагт дурлагсдын хувьд нэгэн тансаг үдэш өнгөрлөө.
Мөн дараагийн "Яруу найргийн үдэш" ирэх аравдугаар сард болох төлөвлөгөөтэй байгааг зохион байгуулагчид хальт дурдаад өнгөрөв. Тиймээс шүлэг, яруу найрагт дуртай хүн болгоныг дараа дараагийн эвентийг сонирхож, хүрэлцэн ирэхийг урьж байна.





Бэлтгэсэн Д.Хулан