Үзэгчдэд "Game of Thrones" цувралын Санса Старкын дүрээр танигдсан Софи Тернер болон түүний нөхөр дуучин, жүжигчин Жо Жонас хоёрын хайрын түүхээс хүргэж байна.
Тэд 2016 оноос эхлэн инстаграмаар харилцаж эхэлжээ.

Хос хоёр нэгэн найзынхаа зохион байгуулсан Сүнсний баярын үеэр анх нүүр тулж уулзсан гэдэг. Үүний дараахан тэд Нидерландад болсон “King of Leon” хамтлагийн тоглолтыг хамтдаа үзжээ.

2016 оны арванхоёрдугаар сард Тернер, Жонас хоёр Нью-Йорк, Лос-Анжелес хотуудад хамтдаа клуб орж, романтик оройн зоог барьж буй нь шар хэвлэлүүдийн дуранд өртөж эхлэв.

Тернер 2017 оны нэгдүгээр сард Жогийн зургийг анх инстаграмдаа нийтэлжээ. Хэдийгээр тэд болзож байгаа гэдгээ албан ёсоор мэдэгдээгүй боловч шүтэн бишрэгчид нь тэднийг дотно харилцаатай хэмээн таамаглаж байв.

2017 оны тавдугаар сард тэд "Мет Гала"-д хамтдаа оролцсон билээ. Тэр үдэш Жогийн дүү Ник Жонас инстаграм хуудсандаа хос хоёрын хамт даруулсан зургийг нийтэлснээр олны дунд үүсээд байсан таамгийг баталжээ.

Тернер 2017 оны долоодугаар сард "Marie Claire" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Жонасын эцэг эхтэй уулзсан тухайгаа ярьжээ. Мөн тэрээр хайр дурлалын харилцаандаа сэтгэл хангалуун байдаг ч хувийн амьдралынхаа талаар дэлгэрэнгүй зүйл ярихыг хүсэхгүй байна хэмээжээ.

2017 оны аравдугаар сард Тернер инстаграм хуудсандаа сүйн бөгж зүүсэн зургаа нийтлэсэнээр хос хоёр сүй тавьснаа албан ёсоор зарласан юм.

Тернер 2018 оны Зул сарын баярыг Жогийн гэр бүлийнхэнтэй тэмдэглэж буй зургаа инстаграмдаа нийтэлжээ.

Тернер "Жо намайг өөрийгөө хайрлахад тусалсан. Өмнө нь би бусад хүмүүс намайг хайрладаг шиг өөрийгөө хайрлаж байсангүй" гэж ярьсан байдаг.

Тэд өнгөрөгч тавдугаар сарын 1-нд Лас-Вегас хотод эхний хуримын ёслолоо хийсэн бол зургаадугаар сард Францад хоёр дахь удаагаа хуримлажээ.

Эх сурвалж: Insider.com
Бэлтгэсэн: О.Сансармаа