UBLife Logo
Спорт

Спортын ертөнцийн мэдэхэд илүүдэхгүй 15 сонин хачин

М.Анар
М.Анар
Спортын ертөнцийн мэдэхэд илүүдэхгүй 15 сонин хачин

Хатуу хөл хорионы энэ үед та бүхэндээ спортын ертөнцийн содон фактуудыг хүргэж байна. Уншигч та бүхэн гэртээ байж, шаардлагатай үед маскаа зүүн гарч, гараа сайн угаагаарай. 

1. Боксын спортын дэвжээг бид бүхэн боксын ринг хэмээн ярьдаг. Анх энэхүү тулааны спорт үүсэхдээ дугуй хэлбэр бүхий дэвжээн дээр тулалддаг байсан тул "Ring" хэмээн нэрийдсэн байна.

2. 2008 оны Бээжингийн олимпод ойрын зайн алдарт гүйгч Усайн Болт зөвхөн "chicken nuggets" идсээр 3 алтан медаль хүртсэн байна. Учир нь түүнд өөр мэдэх хоол байгаагүй гэнэ.

3. 2002 оны хөлбөмбөгийн дэлхийн аваргын үеэр талбайн эзэн Өмнөд Солонгос - Италийн багийн тоглолт нэлээдгүй маргаан дагуулж Италийн Перуджа багийн тоглогч Анн Жун Хваны гоолоор солонгосчууд ялсан. Энэхүү тоглолтын дараа Перуджа багийн эзэн түүнийг багаасаа хассан нь маш том шуугиан дэгдээсэн билээ. Тэрээр энэхүү шийдвэрээ "Италийн хөлбөмбөгийг сүйрүүлсэн хүнд би мөнгө өгөх боломжгүй" хэмээн тайлбарлажээ.

4. 1980 онд Японы тамирчин Минору Йошида 10,507 удаа гар дээр суниасан нь дэлхийн дээд амжилт болжээ. 

5. Монгол Улсын эрэгтэй сагсан бөмбөгийн спортын түүхэнд нэг тоглолтын хамгийн их оноог Э.Ариунболд авсан байна. Тэрээр лигийн тоглолтын үеэр 157 оноо авсан хэмээдэг ч зарим эх сурвалжийн мэдээгээр 158, 150 оноо авсан хэмээн яригддаг. 

6. Харин эмэгтэй сагсан бөмбөгийн нэг тоглолтын хамгийн их оноог "Этүгэн Ирвэсүүд" багийн тоглогч Ө.Индра авсан юм. Тэрээр оюутны лигийн тоглолтонд 92 оноо авсан байна.

7. АНУ-ын усанд сэлэгч Майкл Фелпс олимпийн наадмаас хамгийн олон медаль авсан тамирчинаар бичигддэг. Фелпс 28 медаль хүртсэн ба энэ нь олимпийн наадамд оролцсон нийт улсын 80% буюу 161 орны амжилтаас илүү юм.

8. Хамгийн хөгжилтэй спортын төрөл, тоглоомоор "Headis" тодорсон байна. Хөлбөмбөгийн бөмбөгийн дайтай тусгай бөмбөгөөр ширээний теннисний дүрэм, ширээг ашиглан зөвхөн толгойгоороо тоглодог энэхүү спорт ихээхэн хүчээ авч байгаа. Энэ төрлийн дэлхийн аваргын тэмцээн хүртэл зохиогддог болсон юм. Харин дэд байрт олны мэдэх "BEERPONG" орсон ба энэхүү тоглоом спортын төрөл болж тэмцээн уралдаан зохиогдож эхэлвэл ч.

9. "NBA"-ын алдарт төвийн тоглогч Шакил О'Нил мэргэжлийн тамирчны замналдаа ердөө ганцхан удаа 3 онооны шидэлт амжилттай болгосон байна.

10.  "Харри Поттер" цуврал дээр гардаг "Quidditch" гэх тоглоом одоо цагт хүлээн зөвшөөрөгдсөн спортын төрөл болж өөрийн гэсэн лиг, дэлхийн аваргын тэмцээнтэй болжээ. 

11. 1928 оны олимпийн наадмын үеэр Австралийн сэлүүрт завьны тамирчин Бобби Пирс уралдааны замд тааралдсан нугас болгоныг урдуураа өнгөрөөж байсан хэдий ч түрүүлж чадсан байна.

12. Дэлхийн хамгийн урт хугацаанд үргэлжилсэн боксын тэмцээн 1893 оны 4-р сарын 6-нд АНУ-ын боксчин Энди Боуэн болон Жак Бөрк нарын хооронд болсон байна. Тулаан 110 раунд, 7 цаг 19 минут үргэлжилсэн ба хоёр тулаанч тулалдах ямар ч тэнхэлгүй болсон учраас зогсоосон юм.

13. Тур Де Франс мэргэжлийн дугуйн уралдааны 5 удаагийн аварга Испани дугуйч Мигель Индурайны зүрх минутанд 28 удаа цохилт өгдөг нь спортын ертөнцийн хамгийн сонин тохиолдол гэнэ.

14.1971 онд Английн Кардифф хотод болсон байт харвааны дэлхийн аваргын тэмцээнээс Д.Дэмбэрэл алтан медаль хүртсэн нь Монголын спортын ертөнцийн хамгийн анхны ДАШТ-ий алтан медаль болсон билээ. Гэхдээ энэ үед зай тус бүрийн хамгийн их оноо авсан тамирчинд медаль олгодог байсан ба эмэгтэй 30 метрийн зайд Д.Дэмбэрэл 641 оноо авсанаар алтан медаль хүртжээ. Харин дэлхийн аваргын нийлбэр дүнгээр 12-р байранд оржээ.

15. 1974 онд Туркийн Истанбулд болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Өвөрхангай аймгийн харьяат З.Ойдов алтан медаль хүртсэн ба 1975 онд дахин дэлхийн аварга болж анхны хошой аварга болсон түүхтэй. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
4
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

Сонирхогчдын хөлбөмбөгөөс Аваргуудын лиг хүртэл дэвшсэн “Брест”-ийн түүх

"Энэ бол бяцхан ид шид гэмээр түүх. Хүмүүс "Жирона”-гийн ахиц дэвшлийг хар даа, “Болонья”-гийн амжилт гайхалтай биш гэж үү гэдэг. Тэгвэл “Брест”-ийн өсөлт, хөгжлийг хар л даа, тэдгээр багуудынхтай гарцаагүй адилхан шүү дээ. Үгүй ээ, үүнийг бүрэн дүүрэн ойлгохын тулд бага зэргийн хөдөлмөр хэрэгтэй юм байна. Та бүхэн тэдний цэнгэлдэх хүрээлэн, бэлтгэлийн баазийг ирж нүдээр харах хэрэгтэй. Үнэндээ “Брест”-ийн өнөөгийн нөхцөл байдал Нэгдүгээр дивизонд ч тоглолоо гэхэд стандартад нь нийцэхээргүй санагддаг юм”