Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад “Токио олимп” сангийн цомыг гардууллаа. 2020 оны зуны олимп, паралимпын наадамд бэлтгэх Үндэсний хорооны тогтоолоор үндэсний шигшээ багийн тамирчдыг дэмжих, бэлтгэл сургуулилтыг чанартай явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Токио олимп” сан байгуулагдан ажиллаж байна.Тус сангийн цомыг уламжлал ёсоор 21 аймаг, 9 дүүргийн Засаг даргад гардуулан, орон даяар аялуулж байсан бол энэ жил анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргад гардуулахаар болсон юм. Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит “Токио олимп” сангийн цом, цом аялуулах удирдамжийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардууллаа.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй болох зуны олимпийн наадамд оролцох эрхийг илүү олон тамирчин авч, амжилтаа ахиулан оролцохыг хүсэн ерөөв.Өнөөдрийн байдлаар Үндэсний шигшээ багийн 8 тамирчин олимп, паралимпын буудлага, хөнгөн атлетик, пара таеквондо, пара буудлага, пара пауэрлифтинг зэрэг төрөлд өрсөлдөх эрхээ аваад байна. Мөн багийн спортын төрлөөр анх удаа 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг Токиогийн олимпод оролцох эрхээ авсан билээ.
Спорт
Тамирчдад дэмжлэг үзүүлэх зорилготой “Токио олимп” санг ажиллуулж байна

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0
- СЭТГЭГДЭЛ БИЧИХ
- Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ИХ УНШСАН
Ш.Мөнхбаатар: Монголчууд газрын зураг бүтээх эртний уламжлалтай байжээ

Эрчүүдийн сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих сар: Анхаарах ёстой 8 өрөөсгөл ойлголт

"Амархан" огцорлоо | Үйл явдлын өрнөлийг хүмүүс хэрхэн харж буйг илтгэх 20 пост

Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжсэнгүй

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Ираны шилдэг бөх иргэншлээ сольж, Арменд барилдана
Масуми 2028 оны олимпод оролцох мөрөөдөлтэй.

Америк тивийг зорих 10 орон тодроод байна
ДАШТ-д оролцох орны нэрс нэмэгдэж тодорсоор 10 хүрлээ.

Хакүхо: Хэвлэлийн хурал дээр бүгдийг ярина
Нарита олон улсын нисэх буудал дээр сэтгүүлчид түүнийг хүлээж байв.

“Хасын Хүлэгүүд” багийнхан Азийн Аваргуудын лигт Хятадын аваргуудыг хожлоо
Иан Миллер 30 оноо, Ч.Ихбаяр 18 оноог цуглуулж, багийнхнаа тэргүүлэв.