UBLife Logo
Эрүүл мэнд

Зөвлөгөө: Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ?

Зөвлөгөө: Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ?

Шинэ коронавирусийн тархалт дэгдэлтээс сэргийлж, Эрүүл мэндийн яамнаас гаргасан гэр болон оффистоо ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх тухай мэдээллийг хүргэж байна.Өрөөний агаарыг халдваргүйжүүлэх:

-Өрөөндөө 10-15 минутын турш 2-3 удаа цэвэр агаарыг оруулах. Ингэхдээ салхины шууд урсгалд бага насны хүүхдийг байлгахгүй байх нь зохимжтой.-Өрөө тасалгаанд салхивч байдаггүй бол өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийнэ.-Өдөр тутмын цэвэрлэгээнд 0.06 хувийн жавелион, 3 хувийн ус төрөгчийн хэт ислийн уусмалыг хийнэ. Дараах уусмалыг хаягжуулж, амыг нь таглан бага насны хүүхдийн хүрэх өнцгөөс хол байлгах

Үйлчилгээний байгууллагын ажилчид дараах байдлаар гар ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийх:-Гараа вирусийн эсрэг савангаар угаах болон гар ариутгах санитол, спиртийн уусмалаар гараа ариутгах-Хэрэв та халдвар авч болзошгүй өндөр эрсдэлтэй хэсэгт ажиллаж байгаа бол хувийн хамгаалах хувцас болон хэрэглэлийг зааврын дагуу хэрэглэх-Гар утас болон компьютер хэрэгслийг ариутгах

Хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газарт халдваргүйжүүлэлт хийх:-Өдөрт 2-оос багагүй удаа хаалганд ойр байгаа обьектууд, шал, хаалганы бариул, ширээ, сандал зэрэг бүх гадаргууг халдаргүйжүүлж ариутгана.-Хлор болон бусад хлор агуулсан бодисуудыг ашиглана.-Угаалгын өрөөний хана, шалыг 500 гр хлор агуулсан байхаар тооцож, халдваргүйжүүлнэ.-Бохирдуулагч ихтэй цус, бөөлжис, ялгадас зэргийг цэвэрлэхдээ бодисын тунг зохих хэмжээнд нэмэгдүүлнэ. Дараа нь гарын ариутгалыг сайтар хийсэн байх ёстой.

Нийтийн хоолны газрын сав, хэрэгслийг дараах байдлаар ариутгаж хэрэглэх:Өдөр тутмын цэвэрлэгээ, үйлчилгээг сайтар хийхээс гадна, хана, шал зэргийг хлор агуулсан уусмалаар арчина.

Нийтийн бие засах газрыг халдваргүйжүүлэх:-Цэвэрлэж, ариутгах давтамжийг ихэсгэж, цэвэрлэгээний алчуур хэрэгслийг ариутгана.-Гарын угаалтуур, болон суултуурыг хлорын өндөр агууламж бүхий бодисоор цэвэрлэнэ.

Нийтийн тээврийн хэрэгсэл болон хувийн машинийг ариутгах:-Ердийн нөхцөлд гарааш болон машины агаарыг сэлгэх, дотор суудлын бүрээс болон гар хүрэх бүхнийг ариутгаж хэрэглэнэ-Гадна, дотор хэсгийг 250-500 мг/л хлор агуулсан уусмалаар ариутгана.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.