Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

BEAUTY LIFE | Өсвөр насныхны арьс арчилгаа


Өсвөр насныхан илүү батгаших хандлагатай байдаг. Дааврын солилцоонд орж байгаа учраас тослогийн булчирхайг илүү ялгаруулдагтай энэ нь холбоотой. Хүний залуу байгаагийн нэг шинж нь тослогийн булчирхайн ажиллагаа юм. Хөгшрөх тусам тослогийн булчирхай ажиллахаа больж, арьс хуурайшдаг. Батгатай арьсыг энгийн арьснаас хоёр дахин илүү арчлах шаардлагатайг сануулъя.

Энэхүү булангаа нүүр хувиргагч Г.Нарангэрэлтэй (Каталяа) хамтран бэлтгэж байгаа билээ.

Батгатай арьсыг арчлахад туслах 8 зөвлөгөө

Энгийн арьсыг 14 хоногт арчлахад нөхөн төлждөг бол батгатай арьс 28 хоногт төлжиж, сэргэдэг.

Удаан хугацаанд буюу олон жилийн турш батга гарсан бол 14 хоногт 1-2 удаа заавал мэргэжлийн гоо сайхны салонд очиж, цэвэрлүүлэхийг зөвлөе. Арьсны гүнд бохирдол үүссэн байдаг учраас зайлшгүй цэвэрлүүлж, гүний бохирдлоо арилгуулаарай.

Өсвөр насныхан буруу бүтээгдэхүүн хэрэглэх болон арьсаа дутуу цэвэрлэснээс болж батгаших тохиолдол элбэг. Арьсаа өмнөх дугаарт дурдсаны дагуу цэвэрлэнэ. Энд дарж уншина уу.

Батгатай арьсанд усан суурьтай бүтээгдэхүүн хамгийн тохиромжтой. Ямар ч тохиолдолд тосон бүтэцтэй бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй. Усан суурьтай бүтээгдэхүүн хэрэглэж, чийгшил өгч байж тосны балансыг тэнцвэржүүлнэ.


Нимбэг болон бэрсүүт жүржийн орцтой бүтээгдэхүүн хэрэглэвэл тосны булчирхайн хэт ялгарлыг зохицуулж өгдөг онцлогтой.


Гэрийнхнээсээ тусдаа алчуур хэрэглэж, орой бүр угааж, ариутгаарай. Дэрний уутаа ч солих хэрэгтэй. Тос ялгарч, бохирдуулсан дэрний уут цэвэрхэн нүүрэнд бактер үүсэх нөхцөл бүрдүүлдэг байна. Тиймээс өдөр бүр дэрний уутаа сольж, угааж индүүдэн хэрэглээрэй.


Батгатай арьсыг гэрийн нөхцөлд нимбэгний хальсаар арчих, жамц давстай ширгээсэн усыг хөвөнд шингээж арчих боломжтой.

•Нэг литр усыг 100 гр болтол ширгээгээд нэг цайны халбага жамц давс хийж, уусгасны дараа арьсаа арчаарай. Эхний удаа арьс маш их хорсдог. Үүнийг 14 хоногт нэг удаа л хэрэгжүүлэхэд хангалттай.
•Нимбэгний хальсаар арчих бол хоёр хоногт нэг удаа байвал тохиромжтой. Зарим хүмүүс шүүсээр нь арчаад арьсаа түлэх гээд байдаг тул болгоомжлоорой. Дан хальс нь байхад л болно.  

С витамин арьсны пигментийг задалдаг болохоор батгашиж, нөсөө толбо, сорвижсон арьсны бүтцийг задалж өгөх чадвартай. Тиймээс С витаминтай серумыг хэрэглэхийг зөвлөж байна.

Энэ дугаарын фото модел: @sansarkhuu_

 




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2023.10.11
Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл
2
2023.06.29
Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"
3
2022.12.01
Баярын сард 'АМЬД ҮЛДЭХ' жор | Цаг хугацаа, мөнгө санхүү, сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх вэ?
санал болгох
1
6 цагийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
Өчигдөр
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
3 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
3
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.