UBLife Logo
Аялал

“National Geographic”-ийн уралдаанд казах охины зураг тэргүүлжээ

“National Geographic”-ийн уралдаанд казах охины зураг тэргүүлжээ

“National Geographic”-ийн гэрэл зургийн уралдаанд энэ жил 13 мянган зурагчин өрсөлдсөн юм. Тус уралдаан нь байгаль, хүн, хот гэсэн 3 төрлөөр явагддаг бөгөөд “Хүн” төрөлд Швейцарийн гэрэл зурагчин Алессандра Мениконзигийн авсан Баян-Өлгий аймгийн охин Дамелийн хөрөг түрүүлжээ.

Алессандра Мениконзи “Би казах түмний бүргэдийн анг шүтэн биширдэг. 2018 оны эхээр би казах анчны гэрт амьдарч, хэдэн сар болсон. Казах ард түмний зан заншил, аж байдлыг анхааралтай хардаг байсан. Энэ зургаараа би цай гэдэг Монгол дахь казахуудын амьдралд ямар хэрэгтэй, нөлөөтэй зүйл болохыг харуулахыг зорьсон. Монгол хүн ам багатай улс ч ард түмэн нь маш зочломтгой, найрсаг. Цай бол зүгээр нэг ундаа биш уламжлал, соёл, амралт, баяр баясгалан гээд бүгдийг нь нэгтгэсэн зүйл юм. Миний зурган дээр хүйтэн өвлийн улиралд дулаацахаар цай ууж байгаа Дамел охин байгаа” гэж ярьжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
45
21
22
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.