UBLife Logo
Newsfeed

Хүнгүй хотод ганцаар өөрийгөө зугаацуулан хийж болох 7 гоё зүйл

О.Анхзаяа
О.Анхзаяа
Хүнгүй хотод ганцаар өөрийгөө зугаацуулан хийж болох 7 гоё зүйл

Наадмын амралт эхэлж, хот маань хүнгүй сэлүүхэн сайхан болжээ. Энэ үед хотдоо үлдэж буй та бүхэн маань юу хийе гэж бодож байна даа? Хараахан шийдээгүй байгаа бол энэ нийтлэл танд багахан ч атугай тус болно хэмээн найдаж байна.

1. Дугуй, скүүтер, мотоциклтой хотоор зугаалах

Яг үнэндээ хүн ихтэй, машинууд дайрах шахсан үеэр бид тухтай гоё явж чаддаггүй шүү дээ. Харин одоо л дугуй болон скүүтертэй жаал зугаалж авах цаг. Нэн ялангуяа нар жаргахын алдад ч сайхан даа.

2. Тухтай сайхан газар олж аваад суух

Хийх багахан ажил байвал яагаад өөр газар сууж хийж болохгүй гэж? Бас өөрийн хийж байгаа төсөл, ямар нэгэн ажлаа тухтай, гадаа талбайтай сайхан газар суугаад хийгээрэй. Зүгээр ном уншсан ч яах вэ дээ.

3. Зүлгэн дээр өдрийн хоол идэж, “chill“-рэх

Чойжин ламын сүм музей эсвэл парк гээд сайхан зүлэгтэй газар очоод өдрийн хоолоо идэж, тоглож, ном уншиж хэвтэх бас л сайхан байна даа. Богинохон олдох зуны улирлыг бид чадлаараа л мэдрэх хэрэгтэй шүү дээ.

4. Кино театрт ганцаараа шахам үйлчүүлэх

Хамгийн гоё суудал дээр ганцаараа суугаад, хүссэн киногоо үзээрэй. Битүү хүнгүй хоосон шахам кино театрт киног улам илүү мэдэрч үзэх болно.

5. Дуртай юмаа өмсөөд яв

Хамгийн ихээр таалагддаг ч, огт өмсөж чаддаггүй байсан, эсвэл хүсдэг байсан хувцсаа одоо зоригтой, хэнээс ч санаа зоволгүй өмс. Тэгээд цаашид юунаас ч бүү санаа зов.

6. Богино киноны эсвэл клипний зураг авалт хийж үзэх

Зүгээр л хиймээр байгаа бичлэгээ гар утсаараа ч хамаагүй хийгээд үз. Дараа нь та гоё дурсамжтай, бас гоё дүрс бичлэгүүдтэй үлдэх болно.

7. Гадны жуулчидтай англи хэлний болон бусад хэлний мэдлэгээ дээшлүүлэх

Бас л байж болох санаа шүү. Үнэхээр аюулгүй, бас сонирхолтой хүмүүстэй уулзаж, мэдлэгээ хуваалцаж, ярилцах нь танд гайхалтай мэдрэмж өгөх болно. Ядаж л шинэ найзтай болж мэдэх юм шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
3
0
5
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Фото: Доналд Трампын суманд шархадсан чихний боолт моод болоод байна

Фото: Доналд Трампын суманд шархадсан чихний боолт моод болоод байна

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгч Д.Трампыг Пеннсилвани мужийн Батлер хотод сонгуулийн сурталчилгаа хийж, үг хэлж байх үеэр буун дуу гарч, нэр дэвшигчийн баруун чихийг шүргэж шархдуулсан дуулиант хэрэг өнгөрсөн долоо хоногт гарч дэлхийг шуугиулсан.