UBLife Logo
Newsfeed

Өвлийн улиралд дуртай нэгэн л ойлгох 10 мэдрэмж

Б.Энхжин
Б.Энхжин
Өвлийн улиралд дуртай нэгэн л ойлгох 10 мэдрэмж

Их хотын гудамж, талбай шинэхэн орсон сэвсгэр цасанд хучигдан өвлийн улирал хэдийн хаалга тогшжээ. Хүйтэн өвлөөс дулаан мэдрэмж авдаг, өвөлд дуртай нэгний л ойлгох мэдрэмжүүдийг танд хүргэе.


1. Анхны цас орох үед тэнгэр өөд ширтэн зогсох тэр нэгэн догдлол, хөөрөл

2. Хаалгаа онгойлгоход сэвших хүйтэн агаар уушгинд тань орж ирэх сэнгэнэсэн мэдрэмж

3. Хэдий даарсан ч эцэст нь дулаан газар ороод хацар тань халуу шатан жирвэгэнэх мөч.

4. Шинэхэн орсон сэвсгэр цасанд хот бүхэлдээ хучигдаж, цав цагаанаар будагдсан байгаа нь хэчнээн сэтгэл сэргээм гээч.

5. Цагаахан цасан дээр зөөлөн гишгэж, гутлын мөрөө тодхон тэмдэглэн үлдээх нь өвлийг илүү ид шидийн болгодог.

6. Амралтын өдөр цонхоор цас будрахыг харангаа дулаан хөнжилдөө шигдэн хэвтэх мэдрэмжийг юутай ч зүйрлэшгүй

7. Өвлийн гайхамшиг хотыг бүхэлд нь эзэмдэж, барилга байшин, гудамж талбай гацуур мод, гоёмсог гэрлэн чимэглэлээр дүүрэх тэр мөч.

8. Нарны цацраг цасан ширхэг дээр тусан нүд гялбуулан гялтганах нь сэтгэл дулаацуулна.

9. Хайртай дотны хүмүүстэйгээ цасан хүн хийж, хөгжилдөн тоглож болох ганц улирал.

10. Хэзээ ч уйдамгүй дурсамж дүүрэн шинэ жилийн кинонуудаа дахин үзэх мэдрэмж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
5
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.162.218
өвлийн улирал бол үлгэрийн цас мөсөн орны үзэсгэлэнт барилга байгууламж гоё бүтээл болдог хүн бүрийн баяр дуртай шинэ жил төсслөрийн аргагүй гоё шүү
ЗОЧИН\18.138.239.64
Өвлийн улирал сайхан цэвэр агаар хамар үзүүр хүртэл уушгинд сэнгэсэн агаар сайхан шүү өвөл жаргалтай дулаан хувцасаа өмсөөд тоглох нь бас нэг жаргал. Өвлийн хүйтэн мэдрэмж. Цасны талстууд шил толь шиг гоё байгалийн бас нэг үзэсгэлэнт улирал шүү. Манай оронд бол модон дээр тогтсон цас бас нэг зүйлийг үгүйлдэг сайхан улирал хүн болгонд энэ 10-н мэдрэмж байдагыайх