UBLife Logo
Newsfeed

“Apateu“ гэж ямар тоглоом бэ: Яаж тоглох вэ?

“Apateu“ гэж ямар тоглоом бэ: Яаж тоглох вэ?

BLACKPINK хамтлагийн дуучин Рөүз/Rosé/ болон Америкийн поп од Бруно Марс нарын хамтарсан шинэ дуу "APT.," яг одоо дэлхий бүхий л чартуудад дээгүүр бичигдэж, шуугиан тариад байгаа билээ.

Тэгвэл энэхүү дууны нэр яг ямар учиртайг та мэдэх үү?

"APT.," нь яг үнэндээ Өмнөд Солонгосын “уудаг“ тоглоом гэнэ шүү.

“Энэ бол миний дуртай уудаг тоглоом л доо. Солонгост би найзуудтайгаа тоглодог байсан юм. Маш энгийн мөртлөө хүн бүхний нүүрэнд инээмсэглэл тодруулж, үдэшлэг дээр нүүр хагарахад тусалдаг юм. Нэг орой студид би хүмүүст энэ тоглоомыг зааж өгсөн юм. Бүгдээрээ маш их гайхширч, энэ тоглоомоор дуу хийх хэрэгтэй гэж хэлсэн“ хэмээн Руже нэгэн ярилцлагадаа дурдсан байна.

"APT.," нь “Apartment“ гэдэг үгийн товчлол.

Хэрхэн тоглох вэ гэвэл;

Тоглоомонд оролцож буй хүмүүс тойрч суугаад хамтдаа “Бидний дуртай тоглоом эхэллээ… Тоглоом эхэллээ…“ гэж дуулсны араас “Apateu, apateu, apateu, apateu…“ хэмээн зэрэг хэлцгээж, тоглоомыг эхлүүлж буй хүн өөрийн хүссэн дурын тоог хэлнэ. Жишээ нь доорх бичлэг дээр Рөүз “5“ хэмээн хэлж байна. Яг тоог хэлэхтэй зэрэгцэн бүгд гарнуудаа дээр дээрээсээ давхарлан тавьж, нэг нэгээрээ гараа дээр нь ээлжлэн тавьсаар, тухайн тоо таарсан хүн нь уух аж. Тус бичлэг дээр 5 гэж хэлсний араас өөр дээр нь тус тоо таарч байгаа учир ууж буйг харж болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.