UBLife Logo
Сэтгэл судлал
Гуниг, уур, шаналал юу ч мэдрэгдэхгүй, зөвхөн "Хоосон" болох үед яах ёстой вэ?

Гуниг, уур, шаналал юу ч мэдрэгдэхгүй, зөвхөн "Хоосон" болох үед яах ёстой вэ?

Мэдрэмжүүд мэдрэгдэж л байна гэдэг үнэндээ сайн юм байна гэдгийг би сүүлийн үед ихээхэн ойлгох болсон юм. Тэр мэдрэмж нь хэчнээн хүнд байлаа ч, хэчнээн сонин байлаа ч мэдрэмж мэдрэгдэнэ гэдэг бүхэлдээ таны сэтгэл зүрх эдгэхээр, илүү сайхныг мэдрэхээр яарч байна гэсэн үг. Харин хов хоосон болох үед яах ёстой вэ? Юу ч мэдрэгдэхээ больж, мэдээ алдсан юм шиг л болно. Нулимс ч урсахгүй, гуниглахгүй, уурлахгүй, ер нь яах ч үгүй. Нэг ийм “гөлийсөн“ мэт байдал дунд бид юу хийх ёстой вэ?

Эхлээд, ямар шинж тэмдгүүд “Сэтгэл хөдлөлийн мэдээ алдалт“-ын үеэр мэдрэгддэгийг хамтдаа сонирхоод үзье.

1. Гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүсээсээ хөндийрсөн мэт, холбоогүй хөндий мэдрэмж авах

2. Инээж эсвэл уйлах боломжгүй болох. Үнэхээр хүсэж байлаа ч чадахгүй.

3. Сексийн дур хүсэл буурах, эсвэл романтик харилцаанд сонирхол буурах

4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд хэцүү болох, хүмүүст тайлбарлаж чадахгүй байх

5. Бусад хүмүүс сэтгэл хөдлөл дүүрэн хариу үйлдэл үзүүлэхэд тавгүйтэж, эсвэл ойлгохгүй, хүлээж авахыг хүсэхгүй байх

6. Томоохон үйл явдал, баяр наадам, аз жаргалтай мөч тохиолоо ч сэтгэл хөдлөхгүй, түүнд ач холбогдол огтхон ч өгөхгүй болох

7. Дотор хоосон оргих

8. Дуртай байсан зүйлээ ч хийх хүсэлгүй болох, сонирхол буурах

9. Ирээдүйд догдлох догдлолгүй болох, хөөрч баясах багасах

Юунаас үүдэж ийм байдалд бид хүрдэг бол? Дараах хэд хэдэн шалтгаан байх магадлалтай гэнэ.

I. Стресс ба стрессийн гормонууд: Кортизолын хэмжээ ихсэх нь зарим хүмүүсийн сэтгэл хөдлөлийн мэдрэмж, сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл буурахад хүргэдэг.

II. Гэмтэл ба гэмтлийн дараах стрессийн эмгэг (PTSD)

III. Аливаа нэг эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын нөлөө

IV. Деперсонализаци ба Дереализацийн эмгэг

V. Ядаргаа: Биеийн архаг ядаргаа, ядрах нь зарим хүмүүсийг сэтгэл санааны хямралд хүргэдэг.

VI. Сэтгэлийн шарх

Харин одоо ийм тохиолдолд юу хийх ёстой вэ?

“Сэтгэл хөдлөлийн мэдээ алдалт“ ихэнхдээ нэг их удаан үргэлжилдэггүй байна. Хэдэн цагаас хэдэн хоног болох магадлалтай бөгөөд цаашлаад урт хугацааных байх боломжтой.

1. Заавал мэргэжлийн хүнд хандаж, зөвлөгөө авах

Мэргэжлийн хүмүүс энэ тухайд бид бүгдээс илүү мэдлэгтэй агаад хамгийн итгэж болох хүн тул та хэргэв энэхүү мэдрэмжээс салж чадахгүй байвал заавал мэргэжлийн хүнд хандаарай.

2. Дасгал, биеийн хүчний ажил хийх

Гүйх, усанд сэлэх, иог болон боксоор хичээллэх зэрэг нь стрессийг гадагшлуулах хамгийн том нөлөөг үзүүлдэг байна. Мөн гадуур их алхах ч аз жаргалын дааврыг нэмэгдүүлэхэд тусална.

3. Сайн унтаж амрах

Тогтмол 7-9 цагийн чанартай нойр авах нь чухал.

4. Маш сайн тэнцвэртэй хоолны дэглэм

Өөрийн биеийг эрч хүчээр дүүргэхийн тулд тэнцвэртэй, чанартай хоол хүнс хэрэглэх нь чухал.

5. Стрессээ гадагшлуулах, хянах аргууд

Стрессээ гадагшлуулах, тэр дундаа зөв гадагшлуулж сурах нь ихээхэн үр дүнтэй байх болно гэж ээ. Үүнд сэтгэл засал, бясалгал зэрэг ихээхэн нөлөөлөх боломжтой аж.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
1
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.