UBLife Logo
Сэтгэл судлал

Нарциссист хүнтэй болзож буйг тань илтгэх 9 шинж

Нарциссист хүнтэй болзож буйг тань илтгэх 9 шинж

Нарциссист хүний шинж тэмдэг эхэндээ өөр олон зүйлтэй андуурагдах магадлалтай байдаг. Зүгээр л өөртөө итгэлтэй байх зан чанар гэж тодорхойлох нь байдаг ч тэр бол өрөөсгөл ойлголт юм.

Нарциссист гэж өөрөө өөрийгөө бүхнээс дээгүүр тавигч, өөртөө хэт дурлагч хүнийг хэлдэг байна. Харин та тийм хүнтэй учирсан эсэхээ мэдэхгүй байна уу? NPD буюу Narcissistic Personality Disorder гэх сэтгэцийн өвчин байдаг бөгөөд ийм төрлийн хүмүүстэй харилцаанд байдаг хүмүүст илэрдэг шинж тэмдгийн тухай сонирхолтой нийтлэлийг Healthline сайтаас орчуулан хүргэж байна.

1. Тэд эхэндээ бусдыг байж ядтал нь өөртөө татдаг

Танд эхэндээ бүх зүйл яг л үлгэр шиг санагдах болно. Хүмүүсийн нэрлэдгээр бол "хайраар бөмбөгдөж" эхэлдэг гэсэн үг. Шууд л гоё сайхан үг хэлж, гайхшируулж, бүх зүйл удаагүй байхад ч сэтгэл хөдлөм томоохон шийдвэрүүд гаргаж мэднэ. "Нарциссист хүмүүс зөвхөн хамгийн онцгой гэсэн хүмүүстэй л хамт байх ёстой гэж өөрийгөө боддог. Харин онцгой гэдэг нь өөрийг нь магтдаг, дээдэлдэг хүмүүсийг л хэлж байгаа юм" гэж "Kaleidoscope Counseling" байгууллагын үүсгэн байгуулагч Недра Гловер хэлсэн байдаг. Та тэдний урмыг хугалах ямар нэг зүйл хийхэд л шууд холдож эхэлнэ.

Зөвлөмж: Хэн нэгэн харилцааны эхлэлээс л маш хүчтэй сэтгэл, мэдрэмж төрүүлж, түүнийгээ шууд илэрхийлж байвал тэр тусам нь болгоомжлох хэрэгтэй.

2. Харилцан яриаг түрэмгийлж, өөрсдийн тухай байнга ярих болно

Тэд өөрсдийн амжилт, олж авсан бүхнээ ярих дуртай. Бусдад өөрийгөө мэдрүүлж ярих нь тэдэнд сайхан санагдаж, бусдаас илүү, ухаалаг гэдгээ мэдэрч өөрөөрөө бахархах мэдрэмж өгдөг. Бас ярилцах үед тэд таныг анхаарч сонсох нь маруухан. Учир нь тэд өөрсдийнхөө тухай яриад завгүй байх болно.

Өөрөөсөө асуугаарай: Та тэр хүнд өөрийнхөө тухай ярих үед яаж хүлээж авдаг вэ? Цааш сонирхож, илүү ихийг мэдэхийг хүсдэг үү эсвэл шууд өөрийнхөө тухай сэдэв рүү чиглүүлдэг үү?

3. Тэд танаас магтаалын үг хүсдэг

Мэдээж магтуулах сайхан л даа. Гэхдээ хэмжээ нь хэтрээд ирвэл тэр зүгээр үү? Нарциссист хүмүүс байнга магтаалын үг сонсохыг хүсдэг. Хэрэв тэр үгийг нь хэлэхгүй бол сонсохын тулд юу ч хийж магадгүй. Өөрсдийн үнэ цэнийг мэдрэхийн тулд тэд уян зөөлөн ааштай хүмүүстэй ойр байх тохиолдол олон бий. Тэд өөртөө хэт итгэлтэй учраас илүү дээр мэдрэмж авахын тулд бусдыг доош нь хийж ч магадгүй юм.

Багахан зөвлөгөө: Зүгээр л өөртөө итгэлтэй хүмүүс тэднээс өөр. Тэд сайхан мэдрэмж авахын тулд заавал бусад хүмүүсээс магтаалын үг сонсох гэж шахдаггүй.

4. Тэдэнд өрөвч сэтгэл байхгүй мэт санагдана

Бусдын юу мэдэрч байгаа нь түүнд хамаагүй. Тэр таныг ажил дээрээ хэцүү байдалд орж, найзтайгаа муудалцан, гэр бүлтэйгээ асуудалтай болоход анхаарал хандуулж байна уу? Эсвэл та сэтгэлээ уудлахад тэд уйдсан, залхсан, сонирхохгүй бүр ууртай байгаа юм шиг байдаг уу?

5. Тэдэнд урт хугацаанд хамт байсан, багын найз бараг л байдаггүй

Тэдэнд "жинхэнэ" найз ховор байдаг. Анзаараад үзвэл түүнд зөвхөн танилууд, шинэхэн найзууд, ажлын холбоотнууд л элбэг байх вий.

Өөрт нь хангалттай анхаарал хандуулахгүй байна гэж танд уурлаж мэднэ. Та түүний зэмлэлээс болоод найзуудтайгаа уулзах цагаа багасгаж, түүний өмнө гэмшиж магадгүй.

6. Тэд таныг үгээр идэж эхлэх болно

Эхэндээ танд зүгээр л тоглоом шоглоом шиг санагдаж мэдэх ч яваандаа энэ бүхэн байнга тохиолдоно. Тэд таныг доош нь хийж, янз бүрийн хочоор дуудаж, гомдмоор үгс хэлж, инээдтэй биш үйлдлээр тоглоом тохуу хийж эхэлнэ. Тэд бусдыг өөрөөсөө дорд үзэх дуртай учир үгээр элдэвлэж, сэтгэлээр унаган, өөг нь тодруулсаар өөрөө дээр нь гарах гэдэг. Бас тэд хариу үйлдэлд ихээхэн дуртай. Өөрийнх нь үг үйлдэл бусдад нөлөөлж байгааг мэдрэх дуртай байдаг болохоор тэр.

Анхааруулга: Хэрэв тэд таны сайхан үйл явдлын үеэр урам хугалсан үг хэлж, доош нь хийж, дээрэлхэж байвал энэ хамгийн том анхааруулгын тэмдэг юм шүү.

7. "Gaslight"

Энэ нь тэр хүн таны сэтгэл зүйд нөлөөлж, үнэнийг гуйвуулан, бодит байдлыг мушгин өөрчилж буй хэлбэр юм.

Энэ мэдрэмжүүд төрөөд байвал та "Gaslight" буюу тархиа угаалгаж байна гэсэн үг.

  • Та өмнө нь байснаасаа шал өөр хүн болсон мэт санагдах

  • Илүү сэтгэл зовомтгой болж, өөртөө итгэлгүй болсон

  • Хэтэрхий мэдрэг байгаад байна уу хэмээн өөрийгөө гайхах

  • Хийсэн болгон чинь буруу санагдах

  • Асуудал буруугаар эргэх үед үргэлж өөрийн буруу мэт бодох

  • Ойр ойрхон уучлал гуйдаг болсон байх

  • Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрдэг ч юу гэдгийг нь мэдэхгүй байх

  • Нөгөө хүнийхээ хийсэн үйлдэл болгоныг өмөөрөх шалтаг олох

  • Нөгөө хүндээ юу гэж хэлбэл, харьцвал тэрэнд таатай байх бол гэж боддог болох

8. Тэд бүх зүйл дээр өөрсдийнх нь зөв гэж боддог. Бас уучлал гуйдаггүй

Нарциссист хүнтэй маргах нь боломжгүй зүйл. Үргэлж тэдний зөв байдаг учраас тэд бууж өгөх, уучлал гуйх, зай тавьж өгнө гэсэн юм байхгүй.

  • Таныг сонсохгүй

  • Ойлгохгүй

  • Өөрсдийн хийсэн буруу зүйлийг ухамсарлахгүй

  • Ойлголцохыг хичээхгүй

9. Салах гэж оролдох үед...

Тэднээс зайгаа барих гэж оролдох үед тэд буруугаа ойлгосон мэт буцаад л сайн сайхан хүн болж орхино. Гэхдээ удаагүй байтал юмс өөрчлөгдөөгүйг та анзаарч эхэлнэ дээ. Бас нэгэнт бүх зүйл дууссан гэдгийг та бүрэн ойлгуулах мөчид тэд онцгүй зан байдал гаргах болно. Магадгүй муухай үгээр гомдоож, өөрийгөө хамгаалахын тулд бусдад худлаа яриад явж мэднэ. Бас таны найзуудтай илүү дотно байж, өөртөө урвуулах гэж ч мэднэ. Шуудхан өөр хүнтэй үерхэж, таныг атаархуулах гэж оролдож ч магадгүй.

Нийтлэлийн зургууд: Pinterest

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
2
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Zochin\18.143.94.75
4-8 yag unen. Yalanguya iim huuhnuud ih bson. 1 nz maani, bi ooroo iim hunees bolj zovj bn. Iim zuil bdag-g ert medsen bol … Setgel sudlal, nuhuj urjehui g m hicheel dund surguulid zaag heregtei
Demure\54.255.214.161
Bi bdg naasn hooe