UBLife Logo
🥇 Парис - 2024

Т.Тулга хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Т.Тулга хүрэл медалийн барилдаанд ялагдлаа

Өнөөдөр Парисын зуны олимпын наадмын сүүлийн өдөр. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэй 65 кг-ын жинд Т.Тулга хүрэл медалийн төлөө барилдана. Өрсөлдөгч нь Молдавийн бөх Максим Сакултаныг ялсан Пуэрто~Рикогийн бөх Себастьян Ривера. Тэрээр 1998 онд АНУ~ын Нью~Жерсид төрсөн, 26 настай; дасгалжуулагч нь Скотт Гүдейл; 2023 оны ДАШТ~д А.Алибегов (Бахрейн), А.Мусаев (Бельги), М.Сакултан (Молдав и), В.Теванян (Армени) нарыг цувруулан ялсаар, алтын төлөө Унгарын И.Мусукаевт ялагдан, мөнгөн медаль хүртсэн бөх. Пан~Америкийн наадмын мөнгө+хүрэл; Гран При алт+мөнгөн медальтай. Олимпоор Японы бөх Котаро Киёокатай хурд тун ойролцоо барилдаж байсан.

Эхний үеийг,н 4:0 илүүрхсэн манай бөх 8 оноо алдсан ч нөхөж, 9:8 ялж байлаа. Харин сүүлийн хэдхэн секундэд ардаа алдаж, 9:10 ялагдлаа.

Ийнхүү Монголын баг Парис олимпыг 1 мөнгөн медальтай өндөрлүүллээ.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.43.30
Manai
ЗОЧИН\18.142.43.30
Manai