UBLife Logo
Сэтгэл судлал

Салалтын шархаа хэрхэн эрүүлээр анагаах вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
Салалтын шархаа хэрхэн эрүүлээр анагаах вэ?

Амьдралынхаа нэгэн цаг үеийг хамтдаа туулан хайрлан дурласан хүнээсээ хагацан салах мэдээж хэцүү. Харин ганцаар үлдэхэд тэрхүү хэцүү мэдрэмж хоёр дахин хүнд санагддаг. Тэрхэн үеэ эрүүлээр анагааж чадахгүй аваас үүрдийн буглааг сэтгэлдээ тээж хоцрох нь бий. Иймд салалтын дараах сэтгэлийн шархаа эрүүлээр анагаахад чинь туслах хэдэн зөвлөгөөг хүргэе.

Юуны өмнө чи ганцаараа биш гэдгээ үргэлж санаарай… Хэн нэгэнтэй ярилц. Доторх сэтгэл мэдрэмжээ чөлөөлж өөрийгөө илэрхийлэх нь хамгийн чухал нь юм шүү. Иймд салалтын дараах хүнд үеийг туулахын тулд мэргэжлийн сэтгэл засалчаас зөвлөгөө авч, ойр дотнын хүнтэйгээ сэтгэлээ уудлаарай.

Хүлээн зөвшөөр. Тэр нэгэн үе гэр бүлээс ч дотно амьдралын чинь чухал хэсэг байсан л юм чинь үгүйсгэж, тэр үеийн өөрийгөө ч хамт устгах хэрэггүй шүү дээ.

Нар чамайг гаднаас чинь эмчилж, сар харин дотроос чинь эмчилнэ гэдэг үг байдаг. Иймд байгальд их цагийг өнгөрөөх нь чамайг сэтгэлээ анагаахад хамгийн том тус дэм болно. Сэтгэлээр унаж найз нөхөдтэйгөө уулзан ганц хоёр юм балгахын оронд ууланд алхах, салхинд гарах зэргээр өөрийгөө эмчлээрэй. Мөн мод тэврэх нь тайвшруулах ид шидтэй шүү.

Зарим тохиолдолд сэтгэл зүйн мэдрэмжээ зүгээр л гаргуунд нь хаях хамгийн үр дүнтэй байдаг. Уйлмаар байгаа бол уйл. Өөрийгөө яг юунд төвлөрч байгааг анзаар. Өөрийгөө ахин таньж мэд. Амьд байгаагаа мэдэр. Мөн өнгөрснийг эргэцүүлэн тунгааж хүлээн зөвшөөр. Эдгээр нь нөгөө хүнээ тавьж явуулахад чинь туслах хамгийн чухал үйл явц юм. Хэрэв энэ үе шатыг алгасан мэдрэмжээ нуух аваас хэзээ нэг өдөр сэтгэл дотроос чинь тэсрэх бөмбөг дэлбэрч чамайг зовоох болно. Мөн сэтгэлийн буглаа дараагийн шинэ харилцаанд маш сөрөг үр нөлөө үзүүлж болзошгүйг санах хэрэгтэй.

Цээжинд цугларах гуниг, хямралаа бие болгож гаргах нь хамгийн сайн арга юм. Одоо л шинэ зүйл эхлүүлэх цаг шүү. Удаан бодсон зүйлээ хий, хүсэл мөрөөдлөө биелүүл. Зураг зур, гуниг тайтгарлаа шүлэг болгон бич. Ажлын анкет бөглө, гадаадын их дээд сургууль руу хүсэлт явуул. Амьдралынхаа шинэ бүлгийг эрч хүч, урам зоригоор дүүрэн эхлүүлээрэй. Энэ удаад чи өмнөхөөсөө хамаагүй тод гэрэлтэнэ гэдэгт итгэлтэй байна.

Бүрмөсөн өөрөөсөө явуулах хүртлээ дурсамжаа хадгалаарай. Чи ахин дурлах болно. Өөр нэгнийг илүү ухаалгаар, догдлон дурлаж хайрлана гэдэгтээ итгээрэй. Бүх шарх эдгэдэг шиг салалтын дараах шарх ч бага багаар эдгэх учраас тэвчээртэйгээр өөрийгөө эдгээгээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
0
4
0
7
-1
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.142.115.8
Uuchlal, talarxal xoyriig zaaval xiix xeregtei bxaa. Ter xunee uuchlaad talarxax
Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

1. Өөртөө итгэлтэй байх Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.