UBLife Logo
Сэтгэл судлал

"Сэтгэл түгших" эмгэгтэй хүний шинжүүд + Яах вэ?

М.Гэрэлмаа
М.Гэрэлмаа
"Сэтгэл түгших" эмгэгтэй хүний шинжүүд + Яах вэ?

Сэтгэл түгшилттэй байна гэдэг үргэлж тэсрэх бөмбөг биедээ авч явж байгаа мэт хэцүү мэдрэмж билээ. Хэдийгээр аюулд орсон үед ямар нэг зүйлээс түгших, айх нь хэвийн мэдрэмж ч гэлээ энгийн үед эдгээр мэдрэмжүүд нь мэдрэгдсээр байвал та сэтгэл түгших эмгэгтэй байж болзошгүй юм. Иймд танд тус болох үүднээс дараах нийтлэлийг бэлтгэлээ.

Хэрэв та үнэхээр өөрөө хүчрэхгүй бол мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэл засалчид хандах нь хамгийн зөв сонголт юм шүү.

Илэрч болох шинж тэмдгүүд:

  • Унтсан ч унтаагүй мэт байх

  • Унтахаар хэвтсэн ч сэрүүн байсаар байх

  • Сэтгэл хөдлөлдөө хэт автах, удирдаж чадахгүй байх

  • Төвлөрч чадахгүй байх

  • Аливаа шийдвэрийг гаргахад үргэлж эргэлзээтэй тулгарах

  • Цочимтгой болох

  • Хүмүүсийг өөрөөсөө түлхэх

  • Санаа зовнил ихсэх

  • Хяналтаас бүх зүйл гарсан мэт мэдрэмж төрөх

  • Нэг газраа гацчихсан мэт санагдах

  • Байнга булчингуудаа чангалах Бодолдоо автах

  • Шалтгаангүй зүйлээс айх, түгшүүр мэдрэх

  • Үргэлж ямар нэг зүйл ойртож байгаа мэт, тохиолдох гэж байгаа мэт мэдрэмжийг мэдрэх

  • Нэг нөхцөл байдалд дахин дахин орж байгаа мэт санагдах

  • Сонсгол болон хүртэхүйн хувьд эмзэг болох

  • Биеэсээ гараад явчихмаар болж бачимдах

АНУ-д явуулсан судалгаагаар насанд хүрэгчдийн 2.7 хувьд нь уг эмгэг илэрсэн бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин их эмгэгт хамрагдах магадлалтай байдаг аж. Хэрвээ танд ч бас дээрх шинж тэмдгүүдээс 3-аас их нь хоёр долоо хоногоос илүү хугацаанд илэрч байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг Олон улсын Сэтгэл судлалын хүрээлэнгээс зөвлөжээ. 

Яах вэ?

Стресс багасгах, нойрны хэмийг тогтворжуулах, дархлаагаа дэмжих, амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх, бясалгал хийх гэх мэт дараах энгийн аргуудыг та хэрэгжүүлж болох юм.

  • Эрүүл бус тайвшруулах аргуудаас зайлсхийх.

    Согтууруулах ундаа, донтуулах төрлийн бодис, тамхи, утаат бүтээгдэхүүн нь богино хугацаанд биеийг хүчээр тайвшруулдаг ч удалгүй хор хөнөөл нь мэдрэгдэж, сэтгэлээр унах шалтгаан болдог.

  • Эрүүл хооллох.

    Биедээ эрүүл хоол хүнс авах нь цусны эргэлтийг сайжруулж, бие сэтгэлийг сэргээхэд нөлөөлдөг.

  • Тайвшруулах эрүүл аргуудыг хэрэгжүүлэх.

    Бясалгал, амьсгалын дасгал хийх нь ухаан санааг тайтгаруулах болно.

  • Каффейний хэмжээг багасгах.

    Кофе уухаас татгалзаж оронд нь ногоон цай, цэвэр жимсний шүүс уугаарай. Каффейний хэрэглээ нэмэгдэхэд зүрхний ачаалал нэмэгдэж, нойргүйдэх, ядаргаанд амархан ороход нөлөөлдөг байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\18.139.111.201
a\47.129.85.82
Niigmiin hariltsaand oroh, gaduur yvah, humuusiin dund baih uyd tugshih hamgiin aimshigtai medremj. Medeej ene buhen bidnii engiin amidrald boldg zuil bhd, ayulgui gedgiig medseer baij tsaanaasaa tugshij salganaj amisgal boogdoj, nud haranhuilj, tentsver aldaad unadag. Medeej ter uyd mongolchuud muuhai harna. Ter humuusiin nud bur aimshigtai.
Emgegtei hun\13.214.158.86
Em uuj l hucheer untsan bolj bnadaa. Suuldee emgui ch untaj chadahaa baij. Ols zangidaj beltgeed l baigaa gereeslelee bodoj l bna. Ugaasaa ene delhii nadtai nadgui ergene. Nadtai nadgui nar mandana. Buh zuil neg l udur duusna. Minii dotor yu bolj baigaag hemch hezee ch sonsood oilgohgui. Udur bur haraal idsen gazraa gatsaad haraal idsen ajilaa hiigeed ugluu buhen bitgii sereesei husej emiin tungaa hetruuleh ymdaa.
Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

Шинэхэн харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүст зориулсан 5 зөвлөмж

1. Өөртөө итгэлтэй байх Харилцаанд өөртөө итгэлтэй байх нь хоёр талдаа адилхан хүндэтгэлтэй, нээлттэй харилцаа тогтооход чухал. Ингэснээр бие биеэ ойлгож, итгэлцэх боломжтой болно. Өөртөө итгэлтэй байх нь эерэг харилцааны үндэс суурь юм. Мөн өнгөрснөөс авсан туршлагууд тань таныг илүү сайн хүн болгосон гэдэгт итгээрэй.

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

Аюултай харилцааг илтгэх 8 СЭЖҮҮР

“Хэн нэгнийг засарна, ухаарна, бүх зүйл арай дээрдэнэ гэх хоосон найдлага хэзээ ч сайн үр дүнд хүрдэггүй. Хайртай гэж итгэж буй хүн тань харилцаанаасаа болж зовниж ааш араншин нь өөрчлөгдөж буйг мэдсэн л бол тавьж явуулж, орхих зоригтой бай. Өөрийгөө эдгээж чадах цорын ганц хүн бол та өөрөө. Хэнд ч бүү найдлага тавь.”

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Сэтгэл судлал: ЗҮҮД БА СЭТГЭЛ ГУТРАЛ

Бид зүүдэндээ айж эмээх, хөөрч баярлах, уурлах, уймрах, түгших, догдлох, гэмших зэрэг олон сэтгэл хөдлөлийг мэдэрдэг. Мөн сэтгэл зүйн байдал доройтож, ачаалал авах үед мөн сэтгэл зүйн гэмтэлд орсны дараа хар дарж, таагүй зүүд зүүдэлдэг нь нотлогдсон. Ялангуяа хүн сэтгэл гутралтай үедээ хар дарж, сэтгэлийг зовоож буй үйл явдлыг зүүдэлдэг байна.