UBLife Logo
Сэтгэл судлал

Өөртөө итгэж, өөрийгөө хайрлахад тань туслах үнэт зөвлөмжүүд

Өөртөө итгэж, өөрийгөө хайрлахад тань туслах үнэт зөвлөмжүүд

Сэтгэл зүйн асуудал тулгарах бүрд эргэн тойрныхон “ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛА, ӨӨРТӨӨ ИТГЭ” гэх үгсийг хэлдэг. Гэвч үнэндээ өөрийгөө хайрлах гэж юу болохыг ч мэдэхгүй төөрөлдөх үе зөндөө. Өөрийгөө хайрлах гэхээр өөрийгөө тэврэхийг хэлэх үү? Дуртай амттанаа идэж тансаглахыг хэлэх үү? Хэн бүхнээс илүү өөрийгөө өмөөрч тусгаарлагдахыг хэлэх үү? Хамтдаа энэхүү нийтлэлээр дамжуулан хариултыг нь мэдэцгээе.

Би гэж хэн бэ?

Би бол энэ дэлхий дээр цор ганц мах яс, сүнс, оюунаас бүрдсэн оршихуй. Би төгс биш, гэхдээ байгаа минь өөрөө төгс. Учир нь энэ ертөнцөд юу ч дахин давтагдашгүйн адил төгс зүйл гэж үгүй билээ.

Тийм ээ, Бид бүхэн бүгд төгс мөн дахин давтагдашгүй. Тэгвэл асуудал юундаа байна вэ? Яагаад бид өөртөө итгэж чадахгүй, өөрийгөө хайрлахгүй байна вэ?

Үүнд олон зүйл шалтгаална. Жишээ нь бидний өссөн орчин, нийгмийн стандарт, эцэг эхийн ээнэгшил, тэдний эдгээгүй гэмтэл зэрэг.

Тэгвэл яаж өөртөө итгэж хайрлах вэ?

#1 Хамгийн түрүүнд өөртэйгөө ярилцаж үзэж, хүндэтгэлтэйгээр ярих хэрэгтэй.

Толинд өөрийгөө нэг сайн хардаа. Бага байхдаа харсан төрх чинь өөрчлөгдсөн байна уу? Гэрэлтсэн нүд нь хэвээрээ байна уу? Тэгээд өөрөөсөө асуу? Би багадаа ямар хүн болохыг мөрөөддөг байсан бол? Бага насны би өөрийгөө хараад юу гэж хэлэх байсан бол гээд бүх зүйлийг эхнээс нь бодон эргэцүүлээд үзээрэй.

#2 Төгс төгөлдөр байх нь эцсийн зорилго биш

Өөртөө дэндүү хатуу хандаад, бодит үзэсгэлэнгээ үгүй хийгээд байдаг юм биш биз? Сэтгэл зүй, гадаад үзэсгэлэн, зан аашны хувьд төгс хүн гэж хаа ч байхгүй. Төгс гэдэг бол хүн төрөлхтний бий болгосон өндөг шиг өөгүй болох үзэл болохоос биш сайн анзаарвал өндөг ч гэсэн өөтэй. Байгаль дэлхийн бүх бүтээлүүд байгаагаараа үзэсгэлэнтэй гэдгийг санаарай. Иймд өөрийнхөө өө сэв, алдаа дутагдал бүрийг хайрла. Ааш зан л гэхэд ганцхан танаас шалтгаалаагүй, өссөн орчин, сэтгэл зүйн гэмтэл гээд олон зүйлээс шалтгаалсан байж таараа. Тэр олон хүчин зүйлийг нэг өглөө сэрээд л засна гэж үгүй. Иймд өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал.

#3 Амжилт болон сайн талуудаа жагсаан бич

Өөртөө итгэж, хайрлахаа байсан хүн зөвхөн өөрийн алдаа дутагдлаа л анзаараад байх талтай байдаг. Гэтэл та хэчнээн жижиг амжилт гаргаснаа мэдэх үү? Ер нь амжилт гэж юу юм бол? Алтан медаль авах, шагнагдах амжилт уу? Үгүй дээ. Амжилт бол өмнөх хувилбараасаа өсөн дэвшсэн та юм шүү дээ.

#4 Бусадтай өөрийгөө харьцуулахаа болих

Анхаарал чинь хэр бусад дээр төвлөрнө төдий чинээ өөртөө итгэх итгэлээ үгүй хийж байна гэсэн үг. Хүн бүрийн амьдрал, сэтгэхүй, харах өнцөг харилцан адилгүй. Үүнийгээ ч дагаад янз бүр байдаг байхад та өөрийгөө тэдэнтэй харьцуулах нь шударга гэж үү? Мөн сануулахад юу ч харагддаг шиг ээ байдаггүй тул одоогоос бүх анхаарлаа зөвхөн өөртөө хандуулаарай.

#5 Таны өнгөрсөн таныг хэн гэдгийг тодорхойлохгүй, ирээдүй ч бас

Хамгийн бодит зүйл юу вэ? Хариулт нь мэдээж одоо цаг. Гэтэл өнгөрсөнд хийсэн алдаандаа гэмшээд одоог хэр нь өөрийгөө яллаад явдаг юм биш биз? Эсвэл бусдын таныг гэх тодорхойлолтод итгэж гунигладаггүй биз дээ? Өнгөрснийг өнгөрсөнд нь орхиж сур, мөн ирээдүйд найдахаа боль! Ирээдүйд би угаасаа лаг болно, ингэнэ, тэгнэ гэсэн хүлээлтүүд нь мөн бидний унах шалтгаан болдог. Оронд нь зүгээр л одоо цагтаа хамгийн сайнаараа байгаарай.

#6 Хамгийн чухал нь талархах

Өөртөө болон өрөөл нэгэнд, энэхэн амьдралд талархаж сурах нь бидний харах өнцгийг 360 градус эргүүлэх шиг л болдог… Та яг одоо амьд байна. Цэнгэг агаар, уух ус, өмсөх хувцас байна. Энэ хорвоод байхгүйгээ биш байгаагаа тоолбол хязгааргүй байдаг юм шүү. Бид эрх чөлөөт улс орондоо наран жаргахыг тамшаалан мишээж байгаа нь хэчнээн сайхан билээ…

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\47.129.188.86
😌🌎🫂