UBLife Logo
Сэтгэл судлал

Ямар хүнд сэтгэлээ нээж болохгүй вэ?

Ямар хүнд сэтгэлээ нээж болохгүй вэ?

Хүн төрөлхтөн бидэнд аливаа асуудал, сэтгэлийн буглаа үүсэхэд сэтгэлээ нээж ярилцах, ойлголцох, уужрах хэрэгцээ үргэлжид буй. Гэхдээ хэнтэй ойлголцох вэ? Хэнээр өөрийгөө хүрээлүүлэх вэ? зэрэг нь үүссэн асуудлаасаа ч чухал юм. Учир нь хүрээлэл зөв байж гэмээ нь, дэргэдэх хүмүүсийн тань сэтгэлгээ эрүүл байж гэмээ нь амьдралаас авах таашаал, харах өнцөг тань төдий чинээ гэрэлтэй, гэгээлэг байх болно. Иймд та бүхэнд ямар хүнээс дөлж, сэтгэлээ нээж болохгүй талаар зөвлөмж хүргэе.

#1 Тэгж л байдаг шүү дээ…

Аливаа сэтгэл мэдрэмжээ нээн илэрхийлэх гэдэг өөрөө бас хүндхэн даваа байдаг. Гэтэл тэрхүү давааг даван уудлах үед тэгж л байдаг шүү дээ, март хэмээн үйл явцыг хүндэтгэдэггүй, үл ойшоодог хүнд сэтгэлээ уудлах хэрэггүй.

#2 Мэдрэмжийг үгүйсгэдэг

Сэтгэл мэдрэмжийг үгүйсгэж байна аа гэдэг нь таны оршин буй оршихуйг тэр чигт нь үгүйсгэж байна гэсэн үг. Гэлээ ч сэтгэл мэдрэмж гэдэг үгүйсгээд засардаг зүйл ч биш.

#3 Сонсохдоо анхаарал хандуулахгүй байх

Үүн дээр тайлбар бичих илүүц биз ээ.

#4 Шууд таныг буруутгах, эсвэл зөвтгөх

Аливаа сэтгэлийн асуудлаа нээн ярилцаж байхад шүүлтүүргүй таныг буруутгах, эсвэл хэт зөвтгөх нь тэр хүн бодлогогүйн шинж. Иймэрхүү хүмүүс асуудлыг бодитоор харж чадахгүй учраас таны шийдвэр гаргалт, бодолд сөргөөр нөлөөлөх болно.

#5 Хэтэрхий сөрөг хүмүүс

Хэтэрхий сөрөг мэдрэмждээ автсан хүмүүс яг л сэтгэл доторх хар далайдаа гүн живсэн мэт байдаг. Тэдэнд тусламж хэрэгтэй. Ийм хүмүүст сэтгэлээ нээн уудлах нь тэрхүү гүн хар далайд нь хамтдаа живэхтэй адил. Таны нөхцөл байдлыг бүх хүндрүүлэх болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
8
1
1
0
0
0
1
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.213.47.147