UBLife Logo
Newsfeed

Истанбул хотын жуулчдын хамгийн өндөр үнэлгээтэй очиж үзэх газраар “Булдер“ нохой тодорчээ

Истанбул хотын жуулчдын хамгийн өндөр үнэлгээтэй очиж үзэх газраар “Булдер“ нохой тодорчээ

Турк улсын нийслэл Истанбул хот бол жуулчдын хөлд дарагдаж, үргэлж завгүй хөл хөдөлгөөнтэй байдаг газар билээ. Энд жуулчдын сонирхон үзэх боломжтой маш олон газар, үзмэр байдгаас нэгэн сонирхолтой зүйл жуулчдыг хамгийн ихээр татаж, үзсэн хүмүүс нь 5 од өгч, өндөр сэтгэгдэлтэй буцаж байгаа гэнэ.

Тэр нь энэхүү Булдер хэмээх нохой юм.

“Гарцаагүй, 100 хувь, Истанбулд үзэх хамгийн шилдэг зүйл. Энэхүү гайхалтай амьтныг хэрхэн байгалиараа, өөрөөрөө байгааг нь харах гэж би хэдэн цагийн турш алхаж очсон. Энэ нохой бол Туркийн баатар.” гэх мэт олон сэтгэгдэлтэй та таарна.

Хэдэн км-ийн цаанаас ч гайхалтай аура нь мэдрэгддэг гэх энэхүү нохойны хийдэг зүйл нь зам дагуу хэвтэх билээ. Тэрээр бүр 2021 оноос л алдаршсан бөгөөд одоо болтол жуулчдын зорин очдог цэгүүдийн нэг хэвээр байгаа юм.

Гэвч өнгөрөгч долдугаар сард Туркийн засгийн газраас нэгэн шинэ хууль баталж, түүний хүрээнд гудамжинд амьдарч буй гэр оронгүй, эзэнгүй нохойнуудыг устгах шийдвэр гаргасан юм. Хэдэн сая ноход хөнөөгдөх аюул нүүрлэж байгаад Турк төдийгүй дэлхийн амьтан хамгаалах байгууллага, сайн дурынхан санаа зовж байгаа бөгөөд иргэд нь #YASAYIGERİCEK хэмээх хаштагийн доор амьтдыг устгахыг эсэргүүцэж буйгаа илэрхийлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.