UBLife Logo
Newsfeed

Ойрын хугацаанд болсон ХОВОР үзэгдлүүд

Ойрын хугацаанд болсон ХОВОР үзэгдлүүд

Наймдугаар сар адал явдал, гайхамшигт үзэгдлүүдээр дүүрэн өнгөрлөө. Дам дамаа огторгуйн үйл явдлуудаар бөмбөгдөж бидний амьдралд ч тэрхүү нөлөө нь мэдрэгдсэн гэлтэй. Олон зүйлийг ойлгож ухаарсан ховорхон зуны бас намрын эхэн сар ийнхүү дуусаж байна. Ингээд хамтдаа энэ ойрын хугацаанд тохиосон ховорхон үзэгдлүүдтэй танилцацгаая.

Персейдийн солирын бороо

Эртний Грекийн домогт Персей нь Зевс бурхан болон мөнх бус Данае нарын хүү гэж гардаг. Үүнээс уламжлан Персейдийн солир болох үеэр Зевс бурхан Персейгийн ээж Данае дээр очсон үеэ дурсан санаж буй хэмээн үздэг ажээ. Жил бүрийн 8 дугаар сарын 10-наас 20-ны хооронд "109P/Свифт-Таттл" сүүлт од дэлхийн тойрог замыг дайран өнгөрөхөд Персей орд дахь солирын урсгал бидэнд харагддаг. Сүүлт од гэдэг нь нарыг тойрч буй хэврэгдүү тоосонцроос бүтсэн биет бөгөөд нарыг тойрох замдаа үлдээсэн жижиг биетүүд нь дэлхийн агаар мандалд нэвтэрч солирын бороог үүсгэдэг байна. Энэ жилийн солирын борооны үеэр од оронд дурлагсад энэхүү гайхалтай мөчийг гэрэл зурагт буулгасан байсан.

Буд гарагийн буцах хөдөлгөөн

Астрологийн шинжлэх ухааны үүднээс Буд гарагийн ухрах хөдөлгөөн нь зурхайн ордуудын амьдралд эмх замбараагүй байдлыг дагуулдаг гэж үздэг. “Буд гарагийн ухралт бол зурхайн бүх ордуудад нөлөөлдөг цорын ганц үйл явдал юм. Шууд утгаараа буд гараг буцах хөдөлгөөн хийж буй боловч энэ ертөнцийн бүх зүйл эрчим энергиэр холбогдож шүтэн барилддагийн адилаар буд гарагийн ухрах хөдөлгөөн дэлхий гэх гараг дээр амьдардаг хүн төрөлхтөн бидэнд бүхэлд нь нөлөөлдөг гэхэд болно.Иймд ойрын хугацаанд олон хүмүүсийн амьдралд ховор бас соньхон үйл явдлууд өрнөсөн байх магадлалтай.

Super Bluemoon

Найман жилд ганц тохиох цэнхэр тэргэл сар энэ наймдугаар сарын 19-нд гарч бидний нүдийг баясгасан билээ. Тус сар нь хэдий цэнхэр супер хэмээн нэрлэгдсэн ч гэлээ өнгөтэй огт холбоогүй бөгөөд гоц том сарыг ийнхүү нэрлэдэг байна.

Сугар гарагийн үзэсгэлэнт зураглал

Байршлаараа нарны ард нуугдаж байсан сугар гараг энэ сард эргэн ирснээр одооноос эхлэн 2025 оны 3 дугаар сар хүртэл бүрэнхийд харагдаж эхлэх ба нар жаргасны дараа баруун тэнгэрийн хаях руу аажмаар доошлох болно.

Өндөр хүүний үзэгдэл

Мөн энэ сар тохиож буй гайхалтай үзэгдэл өндөр хүүний үзэгдэл юм. Тухайлбал М банкны 2 насны төрсөн өдрөөр Монгол Улсад “Өндөр хүү” үзэгдэж, хадгаламжийн хүү 20% болж өссөнийг дуулгахад таатай байна. Энэхүү ховор үзэгдлийг та бүхэн ашиглаж санхүүгийн эрүүл мэнддээ анхаараарай. Өндөр хүүний үзэгдэл манай улсад 2024/08/23 - 09/05-ныг дуустал үргэлжлэх учраас амжиж хадгаламжаа нээгээрэй. Хэрэв М-ийн харилцагч болж амжаагүй бол яг одоо апп-аа татаад зайнаас гэрээ байгуулан харилцагч болох боломжтой шүү.

Өндөр хүүний үзэгдлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
1
1
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.