UBLife Logo
Сэтгэл судлал

Хэзээд бусдаас ичих шаардлагагүй 8 зүйл

Хэзээд бусдаас ичих шаардлагагүй 8 зүйл

Хүн бүрийн дотор бусдаас санаа зовох, гэмших, ичих мэдрэмжүүд оршин буй. Эдгээр мэдрэмжүүд нь хэвийн хэмжээнд зүгээр ч гэлээ хэтийдэхээрээ юмыг хэт дэвэргэж сэтгэл санааны уналтад оруулах хэмжээний эрсдэлтэйг санаж явахад илүүдэхгүй. Тиймд таны хэзээ ч ичих шаардлагагүй зүйлсийг дурдъя.

#1 Мэдэхгүй байгаагаасаа

Хэн ч бүхнийг мэдэх албагүй, угаас бүхнийг мэддэг мэргэн хүн гэж байх ч үгүй. Иймд аливааг мэдэхгүй байгаагаасаа хэзээ ч ичих хэрэггүй юм шүү. Харин эсрэгээрээ мэдэхгүй зүйлээ мэддэг мэт царайлах нь таныг эвгүй байдалд оруулах нигууртай. ИЙмд зүгээр л асуугаарай.

#2 Өвөрмөц байдлаасаа

Хэрвээ чи үйл хөдлөл, сэтгэх чадвар, мэдрэмж мэдрэхүй, ертөнцийг харах үзлээрээ бусдаас эрс ялгардаг бол энэ зан чанараасаа ичих огтхон ч хэрэггүй, харин ч ийм өвөрмөц, онцгой шинж чанартай төрсөн өгөгдөлдөө талархаарай. Энэ бол чиний сул тал бишээр барахгүй бусдаас ялгарах давуу тал, чамайг илэрхийлэх гол зүйл гээч. Бусад залуусын дурлаж буй орчин үеийн хит дуунууд чиний сонирхлыг огтхон ч татдаггүй бол бүү сонс. Хэн ч чамайг ямар нэг зүйлийг хүчээр хийхийг шаардах эрхгүй гэдгийг үргэлж сана. 

#3 Сэтгэл хөдлөлөөс

Таны мэдэх хамгийн хөгжилтэй хүн, хамгийн хүчтэй хүн, бүр хамгийн хэрцгий хүн гээд энэ хорвоогийн бүх хүн л уйлдаг. Мэдээж зогсоо зайгүй учир шалтгаангүй гомдоллож, болохгүй байна, бүтэхгүй байна хэмээн өдөр шөнөгүй муу амлан явах бол өөр хэрэг. Харин жинхэнэ сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлэх нь, сайхан хайрын тухай ном уншаад, эх орны тухай дуу сонсоод нулимс унагах нь хэвийн л асуудал.

#4 Тусламж гуйхаас

Хэрэв танд тусламж хэрэгтэй бол хэн нэгнээс туслам хүсэхээс сана зовж ичих хэрэггүй. Угаас хүн төрөлхтөн нийгмийн амьтан гэдгийг санах хэрэгтэй. Гэлээ ч тусламж гуйх нь хүн бүрд хэцүү байдаг ч илүү туршлагатай хүнтэй зөвлөлдөх yь алдаа гаргахаас сэргийлнэ. Мөн тусламж гуйх нь сул талаа харуулж байгаа хэрэг биш бөгөөд харин ч юмсыг зөв хийхийг хүсэж буй эрмэлзэл болно.

#5 Гэр бүлийн гишүүдээсээ

Хүн эцэг эхээ сонгож төрдөггүйтэй адилхан хамаатан садангуудаа ч бас сонгодоггүй. Тийм ч учраас тэднийгээ байгаагаар нь, дутагдал, давуу талтай нь ойлгож хүлээж авах нь хамгийн чухал юм. Гэр бүл бол бидэнд байгаа бүх зүйл гэдэгтэй зүгээр л эвлэр. Архинд дуртай авга ахаасаа, ажилгүй аав, амжилтыг чинь үгүйсгэж амьдралыг чинь үнэгүйдүүлдэг ээжээсээ ичиж, тэднээсээ холбоогоо тасаллаа гээд чиний хариуцлага багасаж, хандлага чинь өөрчлөгдөхгүй. Магадгүй тэд чамайг хайрладаг хорвоо дээрх цор ганц хүмүүс ч юм билүү? Хамгийн гол нь бусдын байгаа байдал, сул талуудад авталгүйгээр өөрийгөө хайрлан, биеэ зөв авч явахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй юм шүү. 

#6 Биеийн галбир, хувцаснаасаа

Гадаад төрх, өмссөн хувцас таныг бүрэн илэрхийлэх зүйл огт биш. Яагаад гэвэл гадаад төрх юуг ч илэрхийлдэггүйгээр барахгүй тэр хүнийг гаднах үзэмжээр нь тодорхойлох ямар ч боломжгүй.Хүний гоо сайхныг нүүрний хэлбэр, гадаад үзэмж биш толгойгоо ажиллуулах чадвар, хичээл зүтгэл л тодорхойлдог. Авьяастай, амьдралын ухаантай байж чадвал царайлаг байх гэж хичээх ямар хэрэгтэй юм бэ? 

#7 Өнгөрснөөс

Хүн бүрд л эргээд бодоход санаа зовмоор, бүр ор тас мартчихмаар тийм дурсамжууд байдаг. Гэхдээ энэ бол амьдралд байх л ёстой хэвийн зүйл. Алдартай хүмүүсийн намтрыг эргүүлээд, амьдралын түүхийг нь уншвал тэр болгон бахархал төрүүлээд баймгүй түм буман алдаа дутагдал байдаг шүү дээ. Заримдаа тэднийг аль хэдийн хорвоог орхичихсоныг  нь ч үл харгалзан цагдаа дуудаад хийсэн хэргийг нь шалгуулчихмаар санагдах үе ч бий. Эцсийн эцэст адал явдал, сонирхолтой алхмуудаар дүүрэн байлгах гэж л бурхан залуу насыг бүтээсэн биш гэж үү? Таныг инээлгэж, тэр үедээ л аз жаргалаар бялхуулж байсан зүйлийн төлөө яах гэж өнөөдөр хайран нулимсаа үрэх гэж? Яг одоогоос эхлэн өнгөрснөөрөө биш харин өнөөдрөөрөө амьдарцгаая. 

#8 Төгс биш байгаагаас

Эцэст нь ТӨГС зүйл байдаггүйг санаж яваарай. Байгаль эхийг төсөөл дөө байгальд төгс зүйл бий гэж үү? Модны холтос, усны урсгал, амьтадын аль нь биш гэхдээ тэд зүгээр оршин буй нь л төгс. Өөрөөр хэлбэл хорвоо дэлхийн бүх зүйл уялдаа холбоотой агаад өөр өөрийнхөөрөө үзэсгэлэнтэй билээ. Иймд хэрэгтэй хэрэггүй бодол, ичгүүрээсээ өөрийгөө чөлөөлөн яг одоо байгаа газраа үзэсгэлэнтэйгээр гэрэлтээрэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
10
0
0
0
3
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Жадамбаа \18.141.140.244
Аливаа зүйлд хандах хандлагыг бага ч гэсэн чиглүүлж өгсөнд баярлалаа
Жадамбаа \18.141.140.244
Аливаа зүйлд хандах хандлагыг бага ч гэсэн чиглүүлж өгсөнд баярлалаа