UBLife Logo
Newsfeed

Монголд хамгийн гоё солонгос хоолыг идэх боломж: K-Food Festival 2024

Монголд хамгийн гоё солонгос хоолыг идэх боломж: K-Food Festival 2024

Манай улсад солонгос хоолны газрууд ч олон болж, бид солонгос хоолыг өдөр тутамдаа шахуу хэрэглэдэг болоод байгаа. Кимбаб, догбугги, жэеүг, булгоги гэх мэт нэрийг нь дурдаад л байвал урсаад л байна. Гэхдээ бүгдээрээ үнэхээр Солонгост идэж байгаагаас ялгаагүй гоё хоолыг үнэхээр идэж чаддаг болов уу?

Тийм бол таны эргэлзээг арилгаж, жинхэнэ амтыг мэдрүүлэхээр маш гоё арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.

Хөдөө аж ахуй, хүнс, хөдөөгийн яам, БНСУ-ын Агро - Загас аж ахуй, хүнсний худалдааны корпорацтай хамтран 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд бүтэн ХОЁР ХОНОГИЙН ТУРШ солонгос хоолны өдөрлөг зохион байгуулах гэж байна.

Энэхүү фестивалийн үеэр халуун ногоотой гоймон болон кимчиний хослолыг амтлах боломжтой HOT ZONE, Солонгос алдарт Хану үхрийн мах, шинэхэн эрүүл жимсийг амтлах FRESH ZONE, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон хоолны нэмэлт бүтээгдэхүүнийг амтлах боломжтой NUTRITIOUS ZONE, кимбаб, догбугги зэрэг жинхэнэ Солонгосын гудамжны хоолыг амтлах боломжтой STREET FOOD ZONE зэргээс бүрдэж байгаа бөгөөд бүх асрууд үнэгүй амталгаа хийх болно.

Мөн зөвхөн хоолны амталгаа, худалдаанаас гадна хоол хийх сургалт, K-Food тэмцээн, Meta-Game, Quiz зэрэг олон сонирхолтой тэмцээн, хөтөлбөрүүд болох аж.

Олон төрлийн бэлэгтэй, хөгжөөнт арга хэмжээтэй хоёр өдөр таныг хүлээж байгаа учир өөрийгөө болон хайртай хүмүүсээ дагуулан очоорой. Энэхүү арга хэмжээ үнэгүй зохион байгуулагдана. ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.