UBLife Logo
Спорт

Германы шигшээ багийн ахлагчаар Жошуа Киммих сонгогдлоо

Германы шигшээ багийн ахлагчаар Жошуа Киммих сонгогдлоо

Германы шигшээ багийн ахлагч Илкай Гүндоган “Евро-2024" тэмцээний дараа шигшээ багаасаа зодог тайлсан билээ.

Түүний халааг залгамжлах Германы шигшээ багийн шинэ ахлагчаар Жошуа Киммихийг томилжээ.

29 настай Киммих шигшээ багийнхаа төлөө 91 тоглолтод оролцохдоо 17-д нь ахлагчийн туузтайгаар талбайд гарсан удаатай.

Германчууд ирэх бямба гарагт Унгартай тоглосноор Үндэстнүүдийн лигийн шинэ улирлыг эхлүүлэх бол түүнээс гурав хоногийн дараа Нидерландын эсрэг тоглох хуваарьтай байна.

Түүнчлэн Германы шигшээ багийн дэд ахлагчаар “Реал Мадрид” клубийн хамгаалагч Антонио Рудигер, “Арсенал”-ын довтлогч Кай Хаверц нар сонгогдов.

“Евро 2024” тэмцээний дараагаар хаалгач Мануэль Нойер, довтлогч Томас Мюллер, хагас хамгаалагч Тони Кроос, Илкай Гүндоган нар Германы шигшээ багаас зодог тайлсан билээ.

Мөн энэ цаг мөчөөс эхлэн “Барселона”-гийн Марк-Андре тер Штеген шигшээ багийнхаа гарааны хаалгачаар тоглох болно. Түүний хувьд, замналынхаа ихэнх хугацааг Нойерийн сэлгээнд өнгөрүүлсэн билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.