Энэ улиралд сайн формтой тоглож буй “Аталанта” клуб Сери А лигийн 17-р тойрогт “Эмполи”-г 3:2 харьцаатай хожсоноор Италийн лигийг тэргүүлж Зул сарыг угтахаар болов.
Шотланд эр Лиам Хендерсоны дамжуулалтаар Лоренцо Коломбо 13 дахь минутад гоолдож, зочид тооны харьцааг нээсэн. Гэвч Шарль де Кетелаере 34 дахь минутад тоглолтыг тэнцүүлсэн бол Адемола Лоукманы гоол 45 дахь минутаас талбайн эздэд давамгайллыг шилжүүлсэн юм.
Харин 57 дахь минутад Себастиано Эспозито торгуулийн цохилтоор гоолдсоноор тооны харьцаа 2:2 болж, талбайн эздэд лигийн тэргүүллээ алдах бодитой эрсдэл нүүр тулах нь тэр.
Тоглолтын сүүлийн хоромд Шарль де Кетелаере ахин гоолдож, “Аталанта” клуб Сери А лигийн 11 тоглолтод дараалан хожив.
Тэд өдгөө хүснэгтийн дэд байрт бичигдэж буй “Наполи”-гаас хоёр онооны илүүтэй боллоо.
“Аталанта” урьд өмнө нь хэзээ ч Сери А лигт түрүүлж байгаагүй юм. Тэдний томоохон ялалтууд гэвэл 1963 оны Италийн цом, өнгөрсөн улирлын Европа лигийн түрүү юм.
Тэд 12-р сарын 28-нд Сери лигийн дөрөвдүгээр байрт бичигдэж буй “Лацио”-той тоглоно.