“Олдхэм Атлетик” клубийн эзэн, бизнесмэн Фрэнк Ротвелл өдгөө 73 настай билээ. Түүний хувьд тус клубийг 2022 оны 7-р сард худалдаж авсан юм.
Эл баг үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш 130 дахь улиралдаа хөлбөмбөгийн тэмцээнд оролцож байна.
Арванхоёрдугаар сарын 21-ны өдөр Английн Үндэстнүүдийн лигийн хүрээнд “Олдхэм” клуб “Брайнтри тоун”-ыг 2:0 харьцаатай хожжээ. Эл тоглолтын дараа “Олдхэм”-ийн эзэн Фрэнк Ротвелл цэнгэлдэх хүрээлэнд ирсэн бүх хөгжөөн дэмжигчидтэй гар барьж, Зул сарын мэнд дэвшүүлэв.
Тус баг өдгөө Үндэстнүүдийн лигийн тэмцээний тавдугаар байрт эрэмблэгдэж байна.
Ротвеллийн тухайд Атлантын далайг сэлүүрт завиар туулсан хамгийн ахимаг хүн билээ.