UBLife Logo
Спорт

Хойд Солонгос болон Японы хөлбөмбөгчид залуучуудын ДАШТ-ий финалд шалгарлаа

У.Чинзориг
У.Чинзориг
Хойд Солонгос болон Японы хөлбөмбөгчид залуучуудын ДАШТ-ий финалд шалгарлаа

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 22-ний өдрүүдээр 20 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Колумб Улсад явагдаж байна.

Хойд Солонгосын шигшээ хэсгийн шатнаа Аргентинийн багийг 6:2 харьцаатай, Коста Рикаг 9:0-ээр, Нидерландыг 2:0-ээр хожив. Улмаар хасагдах шатнаа Австрийг 5:2-оор, Бразил болон Америкийн багуудыг 1:0-ээр буулган авч, финалдлаа.

Тэд есдүгээр сарын 22-нд Японы багтай аваргын төлөө тоглоно.

Япончууд хэсэгтээ Шинэ Зеландыг 7:0-ээр, Ганыг 4:1-ээр, Австрийг 2:0-ээр хожсон юм. Харин шигшээ 16-д Нигерийг 2:0-ээр, шигшээ 8-д өмнөх тэмцээний аварга хүчирхэг Испанийн шигшээг нэмэлт цагт 1:0-ээр ялж, хагас шигшээд Нидерландын багийг 2:0-ээр хожиж финалдаад буй.

Азийн багуудын хооронд явагдах шигшээ тоглолтын өмнөх өдөр Нидерланд болон Америкийн багууд хүрэл медалийг булаалдана.

Энэхүү тэмцээнд Герман болон Америкийн баг гурвантаа түрүүлсэн бол Хойд Солонгосын шигшээ хоёр удаа, Япон, Испанийн багууд тус бүр нэг удаа цом өргөсөн байдаг.

Хойд Солонгосын 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн баг ДАШТ-ий сүүлийн 16 тоглолтынхоо 14-д нь хожиж, бүр нарийвчлан ярьбал сүүлийн таван тоглолтынхоо дөрөвт нь хаалгаа хуурай маналаа.

Америкийн баг 20 хүртэлх насны эмэгтэй хөлбөмбөгчдийн ДАШТ-ий хагас шигшээд долоо дахь удаагаа шалгарсан нь эл тэмцээний түүхэн дээд амжилт. Тэд өмнө нь Германы хамтаар уг амжилтыг эзэмшиж байсан.

Япончууд 20 хүртэлх насны эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хүрээнд Европын багуудтай хийсэн сүүлийн есөн тоглолтынхоо долоод нь хожлоо. Харин Нидерландын баг хоёр дахь удаагаа уг тэмцээний хагас шигшээд шалгарсан нь энэ. Хэрэв тэд Америкийг хожвол тус тэмцээнээс анхны медалиа зүүх юм.

Одоогоор эл тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг Хойд Солонгосын Чое Ил Сон, Японы Майя Хижиката, Бразилийн Вендито нар таван гоолтой тэргүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Хэдийгээр Премьер лигийн ердөө тавдугаар тойрог явагдаж байгаа ч, Микел Артетагийн баг сүүлийн хоёр улиралд “Сити”-гийн чанх ард эрэмблэгдэн 2-р байраар тэмцээнийг өндөрлүүлээд байгаа тул хоорондын тоглолтын үр дүн чухал байх нь гарцаагүй.