UBLife Logo
Спорт

Б.Нарантуяа снукер билярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

У.Чинзориг
У.Чинзориг
Б.Нарантуяа снукер билярдын Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ

Нийслэл Улаанбаатар хотноо снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдээр явагдаж байна.

Эл тэмцээнд 20 орны 76 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Тус тэмцээнд өрсөлдсөн Б.Нарантуяа хагас шигшээд дэлхийн зургаан удаагийн аварга, Ази тивийн аварга, Азийн наадмын хүрэл медальт Нг Он-Ид ялагдаж, хүрэл медаль хүртлээ.

Б.Нарантуяагийн хувьд, снукер бильярдын ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин юм. Түүнчлэн Азийн АШТ-ээс мөн л анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байв.

Тэрбээр есдүгээр сарын 21-25-ны өдрүүдээр явагдах 6 улааны ДАШТ-д үргэлжлүүлэн өрсөлдөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Кевин де Брейне бэртэж, “Арсенал”-ын эсрэг тоглох эсэх нь эргэлзээтэй боллоо

Хэдийгээр Премьер лигийн ердөө тавдугаар тойрог явагдаж байгаа ч, Микел Артетагийн баг сүүлийн хоёр улиралд “Сити”-гийн чанх ард эрэмблэгдэн 2-р байраар тэмцээнийг өндөрлүүлээд байгаа тул хоорондын тоглолтын үр дүн чухал байх нь гарцаагүй.