UBLife Logo
Дэлхий

В.Путин Монголд бөөтэй уулзсан мэдээллийг Кремль няцаалаа

В.Путин Монголд бөөтэй уулзсан мэдээллийг Кремль няцаалаа

Есдүгээр сарын эхээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилсан билээ. Айлчлалын албан ёсны шалтгаан нь Халхын голын дайнд ялалт байгуулсны ой байсан хэдий ч Путины жинхэнэ зорилго нь монгол бөө нартай уулзах байлаа гэж Der Spiegel бичжээ. Мөн В.Путин монгол бөө нараас цөмийн зэвсэг хэрэглэх талаар асууж, адислуулах зорилготой байсан, маш сэтгэл хангалуун буцаж ирсэн гэсэн байна.

Энэ мэдээллийг ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков няцаалаа. Песков “Гадаадын зарим хэвлэлд Ерөнхийлөгч В.Путиныг Монголд айлчлахдаа бөө нартай уулзаж, цөмийн зэвсэг хэрэглэх, адислуулсан мэдээ гарсан. Энэ мэдээ үнэн бодит байдалд огт нийцэхгүй байна” гэж бичсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.