UBLife Logo
Дэлхий

Яагаад еврейчүүд үргэлж мөнгөтэй байдгийн 9 шалтгаан

Яагаад еврейчүүд үргэлж мөнгөтэй байдгийн 9 шалтгаан

Танд мөнгө хэрэгтэй байна уу? Сар бүр цалингаас цалин хүртэл амьдарсаар залхаж байна уу? Амьдралаа өөрчилмөөр байна уу? Тэгвэл та еврей хүн дээр очоод зөвлөгөө ав. Тэд үргэлж мөнгөтэй байдаг. Олон зуун жилийн турш мөнгө хүүлэгчдийн ихэнх нь еврей хүн байсан юм. Ингэж хэлэхээр нэг талаас ялгаварлан гадуурхаж байгаа мэт санагдав ч нөгөө талаас үнэн юм бол үнэн. Еврейчүүд хамгийн амжилттай үндэстэн гэхэд болно. Нобелийн шагналтнуудын 32 хувь, АНУ-ын хамгийн баян 400 хүний 100 нь еврей. Яагаад тэр вэ? Америкийн судлаач эрдэмтэн Стивен Силбигер энэ сэдвээр ном бичсэн хүн. Ингээд түүний тайлбарыг сонсоцгооё.

1. Еврей ээжүүд хүүхдээ дэмждэг

Мөн дээр нь дарамт, шахалт үзүүлдэггүй. Хүүхдэдээ багаас нь чи онцгой гэсэн бодол суулгана. Өөрийгөө бусдаас илүү, сонгогдсон хүн гэсэн бодол, нөгөө талаас хариуцлага нь түүнийг урагш түлхэж өгнө. Багш сурган хүмүжүүлэгч, сэтгэл судлаач нар энэ нь хүүхдийн сэтгэхүйд эерэгээр нөлөөлдөг гэдгийг тогтоожээ.

2. Мөнгөний талаарх тэдний ойлголт өөр

Бусад улс, үндэстэн ястнуудын мөнгөний тухай ойлголтоос тэс өөр ойлголт еврей нарт байдаг. Зүйр цэцэн үгнүүдийг нь уншаад үзээрэй.

3. Амжилт олдоггүй даргын дор ажилладаггүй

Жинхэнэ удирдагч хүн сургаал номоор биш үйл хөдлөлөөрөө өөрийгөө харуулах ёстой гэж үздэг. Улс орны удирдагч бол эдийн засгаа дээшлүүлж, нийгмийн асуудлуудыг зохицуулах ёстой. Олон зууны өмнөөс толгойд нь суусан энэ материалист хандлага еврейчүүдийг бизнес болон улс орны толгойд амжилтгүй хүнийг хэзээ ч суулгадаггүй болгож төлөвшүүлжээ.

4. Тэд шашин шүтлэг, ёс заншлын маргаанд хүчээ үрдэггүй

Иудаизм бол бүх зүйл нь А-гаас Я хүртэл тодорхой бичигдсэн шашин. Усанд яаж орох, юу идэх, хэзээ унтах гээд бүх зүйлийг заагаад өгчихсөн байхад маргалдаж стрессдэлгүй, хамаг хүчээ ажилдаа зориулах болно.

5. Еврейчүүд байнга суралцдаг

Өөрийгөө хөгжүүлэхдээ маш их анхаардаг үндэстэн. Байнга шинийг эрэлхийлж, суралцана.

6. Тэд нэг нэгнээ дэмждэг

Хүн төрөлхтний түүх еврей нарын олон зуун жилийн турш дарамтлагдаж, ад үзэгдэж байсныг мэднэ. Тэд тэсээд л байсан, ингэхдээ танидаг танихгүй хамаагүй еврей бүх хүнд тусалдаг байлаа. Үүнийхээ ачаар тэд устаж сөнөлгүй үлдсэн юм. Одоо ч гэсэн тэд нэгдэлтэй, нягтралтай. Сэтгэлзүйн дэмжлэгээс гадна хэрэгтэй мэдээлэл, ашигтай ажлыг тэд нутаг нэгтнүүддээ л өгнө.

7. Наймаалцаж чадна

Мөнгөний үнэ цэнийг мэддэг тул хэзээ ч баярхаж, илүү төлөхгүй. Яг таарсан үнээр нь худалдан авна.

8. Еврейчүүд онгирч, сагсуурдаггүй

Мөнгөтэй, баян гэж сайрхдаг бусдаас тэд өөр. Тиймээс баян, ядууг нь тодорхойлох хэцүү. Даруу төлөв хувцастай байх тусам нь улам илүү хүндэл гэсэн үгтэй.

9. Тэд өөртөө итгэлтэй

Еврей хүнтэй хэр удаан маргаж болохоор талаар маш олон хошин яриа бий. Харин бизнест энэ чанар бол их чухал. Хамтрагч түншээ сэнхэртэл нь ярьж чаддаг хүн бизнест үргэлж амжилт олох болно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
7
0
0
1
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.