UBLife Logo
Спорт

Боксын дэлхийн цомын тэмцээний хоёр дахь өдөр Монголын 24 тулаанч хүч сорино

Боксын дэлхийн цомын тэмцээний хоёр дахь өдөр Монголын 24 тулаанч хүч сорино

Боксын дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-ны өдрүүдээр нийслэл Улаанбаатар хотын UG Arena-д явагдаж байна. Тус тэмцээн Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ.

Эл тэмцээнд Англи, Герман, Япон, Сингапур, Итали, Уэйлс, Австрали, Перу, Өмнөд Солонгос, Хятад, Филиппин зэрэг улсыг төлөөлж 170 тамирчин оролцох юм.

Түүнчлэн энэхүү тэмцээний дүнгээр анх удаа World Boxing холбооны эрэмбийн оноог олгох болно.

Өнөөдөр рингэнээ 27 тулаан явагдах төдийгүй Монголын 24 боксчин хүч сорих юм.

Энэхүү тэмцээнийг Premier Sports сувгаар шууд дамжуулах ба хэрэв та бүхэн дэлхийн шилдэг тулаанчдын сонирхолтой тоглолтыг амьдаар нь үзэхийг хүсвэл ЭНД дарж тасалбар авах боломжтой. Тасалбарын үнэ өдрийн 10 мянган төгрөг ба мөн багцийн хямдрал зарлагджээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.