UBLife Logo
Спорт

Боксын дэлхийн цомын тэмцээний эхний өдөр Монголын 13 тулаанч яллаа

Боксын дэлхийн цомын тэмцээний эхний өдөр Монголын 13 тулаанч яллаа

Боксын дэлхийн цомын тэмцээн есдүгээр сарын 23-26-ны өдрүүдээр нийслэл Улаанбаатар хотын UG Arena-д явагдаж байна. Тус тэмцээн Ази тивд анх удаагаа зохион байгуулагдаж буй нь энэ.

Энэхүү тэмцээний дүнгээр анх удаа World Boxing холбооны эрэмбийн оноог олгох болно.

Тэмцээний эхний өдөр рингэнээ 29 тулаан явагдсан төдийгүй үүнд Монголын 26 боксчин хүч сорьсон юм. Тэдгээрээс 13 тулаанч яллаа.

Тодруулбал, П.Хулан Японы Микото Харадаг, О.Есүгэн Германы Мэрием Бинбирийг, Д.Ганболд Филиппинийн Баутистаг, Х.Энх-Амар Х.Отгонсүхийг, Ү.Баасандаш Ч.Бүрэндүүрэнг, Б.Төгөлдөр Италийн Монтеллаг, Б.Номин-Эрдэнэ Филиппинийн Магно Офелияг, Б.Саруул А.Урангоог, Т.Болортуул Өмнөд Солонгосын Ким Хё Жонг, Н.Оюу-Эрдэнэ Германы Бухнер Ленаг, М.Намуун Филиппинийн Пасуит Ризаг, О.Бямба-Эрдэнэ Б.Нэргүйг, Б.Мишээл Х.Ган-Эрдэнийг буулгаж авлаа.

Харин Б.Мөнгөнсаран Английн Жэйн Смитид, Л.Даваадорж Хятадын Лю Чуанд, О.Түвшинзаяа Австралийн Жи Диксонд, М.Цэндоо Хятадын Руан Муланд, Б.Золжаргал Японы Ёшизава Сацүкид, Г.Бадмаараг Английн Глинн Элизад, А.Жандос Хятадын Эрдаултид, С.Биндэрья Японы Киношитад ялагдаж энэхүү тэмцээнийг өндөрлүүлэв.

Өнөөдөр буюу тэмцээний хоёр дахь өдөр рингэнээ 27 тулаан явагдах төдийгүй Монголын 24 боксчин хүч сорих юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.