UBLife Logo
Дэлхий

Зурхай: Энэ ертөнцөд яах гэж ирснээ та мэдэх үү?

Зурхай: Энэ ертөнцөд яах гэж ирснээ та мэдэх үү?

Эрт орой хэзээ нэгэн цагт хүн болгоны толгойд би ер нь яах гэж төрсөн юм бол, амьдралын зорилго, үүрэг минь юу юм бол гэсэн бодол орж ирдэг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ бодлын хариуг таны төрсөн өдрийн төөрөг чинь хэлээд өгдөг байна.

Хонь

Хонинууд адал явдлаар дүүрэн амьдрахаар илгээгджээ. Таньж мэдэхгүй газар судалж, шинэ хүмүүстэй танилцан, орон нутгийн зан заншил, хоол ундыг туршаад явж байх нь тэднийг аз жаргалтай болгодог. Нэг газраа зогсож, саатаж болохгүй гэдэг нь хонинуудын гол зарчим. Тэд байнга хөгжиж, дэвшиж, эцсийн эцэст өөрөөрөө бахархдаг, өв тэгш хүн болох хувь заяатай юм.

Үхэр

Таны амьдралын зорилго бол хайр дурлал олох. Тодорхой хэлэх юм бол өөрийгөө сайн хүмүүсээр хүрээлүүлэх. Тэд таныг амжилт олж, гэр бүл зохион, тав тухтай сайхан амьдрахад туслах, хурцлах ёстой юм. Хэрэв та жинхэнэ хайраа, магадгүй үнэнч анд нөхрөө олж чадвал амьдрал чинь цэцэглэх болно.

Ихэр

Ихрүүдийн хувьд амьдралынх нь утга учир нь амьд үлдэх. Тэсэж, тэвчиж, аль болох урт наслах нь тэдний нэн тэргүүний үүрэг. Үүнээс гадна үргэлж өөртөө амьдрал сайхан байна гэж итгүүлэх. Мэдээж сэтгэлээр уналгүй, хүч чадал үлдээгүй байсан ч урагш зүтгэхээр өөрийгөө хүчлэх ёстой.

Мэлхий

Таны амьдралын үүрэг, төрсөн даалгавар чинь бэлэглэх. Хүнд хэцүү байгаа хүмүүст өглөгийн гараа сунгах, азгүй нэгэндээ туслах нь танд өөрт чинь хөгжин дээшлэх боломж болно. Залуу үеэ хэрхэн хүмүүжүүлэх, эх дэлхийгээ хайрлан хамгаалах талаар ч та бодож явах ёстой.

Арслан

Энэ амьдралдаа арслангууд өөрөө өөрийгөө хайрлах хэрэгтэй. Яаж тэр вэ? Хэнээс ч хамаарахгүй, эрх чөлөөгөө тунхаглаж, толинд өөрийгөө хараад баярлан, таашаал авч, өөртөө итгэлтэй байх ёстой. Ер нь ганцаардал дунд аз жаргалтай байж сураарай.

Охин

Таны амьдралын үүрэг бол яавал аз жаргалтай болох вэ гэдгээ тодорхойлох. Өглөө эрт сэрээд буцаад хөнжилдөө шургахгүй, эрч хүчтэй, жаргалтайгаар босдог, тийм уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй. Амралтын өдрийг хүлээж ядан суух биш долоо хоногийн өдөр бүрээс таашаал авахыг хичээ. Илүү юм хүсэхээс илүүтэйгээр өөртөө байгаа зүйлд сэтгэл ханамжтай байгаарай.

Жинлүүр

Жинлүүрийн энэ ертөнцөд ирсэн үүрэг, амьдралын утга учир нь өөдрөг байдлыг түгээх. Өөрийн гараар үзэсгэлэнтэй сайхан зүйл бүтээж, шинэ санаа бодлоо бусадтай хуваалцаж, хүмүүст чаддаг юмаа зааж эхэлбэл та жинхэнээсээ аз жаргалтай болно. Өөрөөр хэлбэл та дэлхий ертөнцийг аз жаргалтай болгох үүрэг даалгавартай.

Хилэнц

Зөн билэг, мэдрэмжээ даган, хүсэл мөрөөдлөө хөөх нь таны амьдралын утга. Бусад хүн юу гэж хэлэх бол, бодох бол гэж эмээлгүй дуртай зүйлээ хийх хэрэгтэй. Асар том төлөвлөгөө, төсөл хэрэгжүүлэхээс бүү ай.

Нум

Тэдний хувьд амьдралын тодорхой утга учир байхгүй. Нумууд дэлхий дээр тэднээс илүү том зүйл байдгийг ойлгодог. Тийм болохоор тэд үргэлж асуулт тавьдаг. Гэхдээ маш чухал асуултууд шүү. Нумууд од тэнгэр байнга ширтэж, хорвоо дэлхийн талаар бодлогоширдог.

Матар

Матруудын амьдралын утга мэдлэг, боловсролоо байнга өргөжүүлэхэд оршино. Харь орны соёл, түүх, агуу хүмүүсийн намтрыг судлах дуртай. Тэд дэлхийг олон өнцгөөс ажиглаж, дүн шинжилгээ хийдэг.

Хумх

Хумхууд амьд яваа утга учраа уран бүтээлээс олж авдаг. Тэд хоосон газраас юм бүтээж, түүнээсээ таашаал, сэргэлт авдаг. Тиймээс хумхуудыг энэ ертөнцийг орхиод олон жил болсон хойно нь ч хүн төрөлхтөн дурсан санасаар л байдаг. Хумхууд байнга хүмүүс дунд байх ёстой.

Загас

Таны амьдралын утга учир бол инээд баясал авчирч, аз жаргал түгээхэд оршино. Эргэн тойрны хүмүүс тань тантай хамт байхдаа тав тухтай, баяр баясгалантай байвал таны үүрэг биеллээ гэсэн үг. Хүн болгоны хамгийн сайн найз байх нь танд маш чухал. Бусдад хэрэгтэй гэдгээ мэдэрч байх нь та амьд байгааг илтгэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.