UBLife Logo
Спорт

Э.Даваахүү Германы Бундеслигт цэц сорино

Э.Даваахүү Германы Бундеслигт цэц сорино

Мюнхенээс гараагаа эхэлж Германы хотуудыг дамнан нэг сарын туршид явагдах буудлагын Бундеслигт Үндэсний шигшээ багийн тамирчин Э.Даваахүү цэц сорино. Тэрбээр “HSG Munich” багийн эгнээнд нэгдээд буй.

2022 оны ДАШТ-ээс 50 метрийн гар бууны холимог төрөлд мөнгөн медаль хүртсэн Э.Даваахүү Бундеслигийн хийн гар бууны 10, 25 метрийн дасгалд өрсөлдөх юм.

Тэрбээр 2020, 2024 оны олимпын наадмуудад эх орноо төлөөлж оролцсон Монголын гарамгай буучдын түүчээ билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Их буучид Бенжамин Сескогийн хөгжлийг анхааралтай хянаж байгаа бол Улаанууд Лоик Бадег эгнээндээ нэгтгэх боломж нээгдлээ. Английн 16-21 хүртэлх насны шигшээ багуудад тоглоод амжсан Исаак Хэйден эцэст нь Ямайкийн шигшээ багт хүчин зүтгэхээр шийдсэн бөгөөд харин “Манчестер Юнайтед” клуб Винченцо Монтеллаг мөрөөдлийн жагсаалтадаа нэмэв. Тен Хагийн хувьд, алдах эрхгүй өдрүүд эхэлж байгаа бол энэ зуурт Улаан чөтгөрүүд Кристиан Эриксен, Каземиро нарыг орлох залуу тоглогчийн эрэлд гарчээ.