UBLife Logo
Спорт

Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 11 дараалан ялж, жингийнхээ топ-10 тулаанчийн жагсаалтад багтлаа

Э.Цэндбаатар мэргэжлийн боксод 11 дараалан ялж, жингийнхээ топ-10 тулаанчийн жагсаалтад багтлаа

ДАШТ-ий хүрэл, Азийн наадам болон Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр буюу 28 насныхаа төрсөн өдөртэй таширлан мэргэжлийн боксын рингэнээ 11 дэх тулаанаа хийлээ.

Тэрбээр эхний 10 тулаандаа дараалан ялсныхаа тавд нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулгаж аваад байв.

Тэгвэл энэ удаад мэргэжлийн рингэнээ 16 тулалдахдаа 15 ялсан Доминиканы боксчин Френси Фортунатог илүүрхэн ялснаар мэргэжлийн боксод 11 дараалан яллаа.

Э.Цэндбаатар эл тулааны дараа “Сайн тамирчинтай тулалдлаа. Цохилт гойд даадаг юм байна, хоёрдугаар раундад урд гар маань бяцарчихсан. Гэлээ ч заавал ялж, бүс өвөрлөх учиртай гээд хичээсэн маань үр дүнд хүрлээ. Би энэ тулаанд маш сайн сахилга баттайгаар бэлдсэн. Өнөөдөр ялсан ч хугацаа алдалгүй шууд бэлтгэлээ үргэлжлүүлнэ, би. Тусалж дэмждэг бүх хүмүүст баярлалаа” хэмээн ярьсан юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Их буучид Бенжамин Сескогийн хөгжлийг анхааралтай хянаж байгаа бол Улаанууд Лоик Бадег эгнээндээ нэгтгэх боломж нээгдлээ. Английн 16-21 хүртэлх насны шигшээ багуудад тоглоод амжсан Исаак Хэйден эцэст нь Ямайкийн шигшээ багт хүчин зүтгэхээр шийдсэн бөгөөд харин “Манчестер Юнайтед” клуб Винченцо Монтеллаг мөрөөдлийн жагсаалтадаа нэмэв. Тен Хагийн хувьд, алдах эрхгүй өдрүүд эхэлж байгаа бол энэ зуурт Улаан чөтгөрүүд Кристиан Эриксен, Каземиро нарыг орлох залуу тоглогчийн эрэлд гарчээ.