UBLife Logo
Спорт

UFC 308: Хамзат Чимаевт чөлөөт бөхийн олимпын аварга тусалж байна

UFC 308: Хамзат Чимаевт чөлөөт бөхийн олимпын аварга тусалж байна

Энэ сарын 26-нд Абу-Дабид холимог тулааны UFC 308 тэмцээн явагдана. Тэмцээний гол тулаанд нь Чеченийн нэг ч ялагдалгүй тамирчин Хамзат Чимаев холбооны аварга асан Роберт Уиттакертай үзэлцэх юм.

Хамзат сүүлийн нэг жил тун азгүй байгаа. Өнгөрсөн намар Камару Усманыг арай ядан ялсан нь өмнөх ялагдашгүй баатар залуугийн нэр хүндийг ихэд унагасан билээ. Олон нийтийн сүлжээгээр холбооны алдартнуудыг халз тулаанд дуудсаар байсан ч Америкийн визгүй нь илэрч, Арабт болдог тэмцээнд л ордог болсон. SMASH хэмээх криптовалютийн худалдаанд ороод хамаг мөнгөө алдсан. Дасгалжуулагч, менежертэй хэт итгээд ийм байдалд орлоо гэж Чимаев үзэж байгаа юм. Ингээд дасгалжуулагчийн багаа сольсон байна.

Юуны өмнө чөлөөт бөхийн ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Салим Нуцалхановыг авч ирлээ. Салим бол олимпын 3 удаагийн аварга Бувайсар Сайтиевтай ажиллаж байсан хүн. Мөн Парисын олимпын чөлөөт бөхийн шинэ аварга, Узбекистаны Разамбек Жамаловыг урьжээ.

Разамбек Абу-Дабид ирээд бэлтгэл хангагч хийж байна. Чимаев “Олимпын шинэ аваргатай бэлтгэл хийлээ. Энэ мастераас сурах зүйл их байна. Разамбек бидэнд дархан мэхнүүдэсээ зааж өгсөн. Тулаанд тун хэрэг болох нь дамжиггүй” гэж бичжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЗОЧИН\13.229.129.116
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Их буучид Бенжамин Сескогийн хөгжлийг анхааралтай хянаж байгаа бол Улаанууд Лоик Бадег эгнээндээ нэгтгэх боломж нээгдлээ. Английн 16-21 хүртэлх насны шигшээ багуудад тоглоод амжсан Исаак Хэйден эцэст нь Ямайкийн шигшээ багт хүчин зүтгэхээр шийдсэн бөгөөд харин “Манчестер Юнайтед” клуб Винченцо Монтеллаг мөрөөдлийн жагсаалтадаа нэмэв. Тен Хагийн хувьд, алдах эрхгүй өдрүүд эхэлж байгаа бол энэ зуурт Улаан чөтгөрүүд Кристиан Эриксен, Каземиро нарыг орлох залуу тоглогчийн эрэлд гарчээ.