UBLife Logo
Спорт

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

“Реал Мадрид” клуб 26 настай Англи хамгаалагч Трент Александер-Арнольдыг солилцоо наймааны тэргүүлэх зорилтоороо тодорхойлжээ.

“Ливерпүүл” болон “Манчестер Сити” клубүүд “Интер Милан”-ы 27 настай Николо Бареллаг идэвхтэйгээр сонирхож эхэлсэн ч, Итали хагас хамгаалагчийн төлөөх өрсөлдөөнд Мадрид хотын багууд давамгай байр суурьтай байна.

“Ред Булл Зальцбург” клубийн Словени довтлогч Бенжамин Сескогийн ахиц дэвшлийг Их буучид анхааралтай хянаж буй. Тэд 21 настай тоглогчийг ирэх зуны худалдан авалтын төлөвлөгөөндөө багтаажээ.

“Кристал Палас” клуб өвлийн солилцооны цонхоор Сенегалын 26 настай довтлогч Исмаила Саррын төлөөх ямар ч үнийн дүнд барьц алдахгүй, чихээ дараад өнгөрөөхөөр шийдээд буй.

“Манчестер Юнайтед” клуб Италийн 50 настай довтлогч Винченцо Монтеллаг мөрөөдлийн жагсаалтадаа нэмлээ. Туркийн шигшээ багийг удирдаж буй эл эрхмээр Эрик тен Хагийн ажлыг залгамжлуулах хүсэлтэй байна.

Харин Тен Хаг ирэх сард болох шигшээ багуудын цугларалтын дараа ч гэсэн одоогийн байрь сууриндаа тэнцэж үлдэхийг хүсвэл “Манчестер Юнайтед” дахь үр дүн, гүйцэтгэлээ нэн даруй сайжруулах хатуу даалгавартай боллоо.

Улаан чөтгөрүүд 32 настай Данийн шигшээ багийн тоглогч Кристиан Эриксен, Бразилийн Каземиро нарыг орлох залуу тоглогчийн эрэлд гарчээ.

Түүнчлэн "Юнайтед" ирэх зун “Барселона”-гаас явах Нидерланд хагас хамгаалагч 27 настай Френки де Йонгийг эгнээндээ нэгтгэхээр тохиролцов.

“Реал Мадрид” клуб нэгдүгээр сард Английн залуучуудын шигшээ багийн тоглогч 18 настай Жош Ачеампонгийг авахаар яарч байна. Гэхдээ тэдний энэхүү зорилгод “Ливерпүүл”, “Ньюкасл”, “Тоттенхэм” багууд саад тавихаар зэхэж буй.

“Кристал Палас” клуб энэ улирлын Премьер лигийг муу эхлүүлээд буй 50 настай дасгалжуулагч Оливер Гласнерыг халж, харин 61 настай Дэвид Мойесоор багаа удирдуулах хүсэлтэй байна.

Томас Тухел Английн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон нь “Ньюкасл” клубийн хувьд, Английн шигшээ болон “Кристал Палас”-ийн хамгаалагч 24 настай Марк Гуэхитэй гэрээ байгуулах ажилд түлхэц болов. Харин Эдди Хоу одоогийн багтаа үлдэх магадлал өслөө.

“Ливерпүүл” клуб Францын 24 настай хамгаалагч Лоик Бадег худалдан авах ажлаа түргэсгэх зорилгоор “Севилья”-тай ахисан түвшний хэлцэлийг өрнүүлж байна.

“Ньюкасл Юнайтед” клубийн хагас хамгаалагч 29 настай Исаак Хэйден Ямайкийн шигшээ багт хүчин зүтгэхээр шийджээ. Тэрбээр өмнө нь Английн 16-21 хүртэлх насны шигшээ багуудад тоглоод амжсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.