UBLife Logo
Спорт

Герман эр Томас Тухел Английн шигшээ багийг дасгалжуулна

Герман эр Томас Тухел Английн шигшээ багийг дасгалжуулна

Тухел бол Свен-Горан Эриксон, Фабио Капелло нараас хойш Гурван арсланг дасгалжуулах гурав дахь Британи бус гаралтай төдийгүй анхны Герман мэргэжилтэн юм.

Английн шигшээ “Евро-2024” тэмцээний финалд Испанийн багт хожигдсон тул өмнөх дасгалжуулагч Гарет Саутгейтийг ажлаас нь халсан билээ. Харин түүнээс хойш тус улсын шигшээг Ли Карсли түр удирдаж байв.

Карсли ирэх сард Грек болон Бүгд Найрамдах Ирландтай хийх тоглолтуудад Английн багийг дасгалжуулах бол түүний дараагаас Тухел үүрэгт ажлаа хүлээж авах юм.

Мэдээж Тухелийн гол зорилго бол Америк, Канад, Мексик улсуудыг дамнан зохион байгуулагдах 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатнаа тэргүүлэх явдал.

Английн хөлбөмбөгийн холбооны удирдлагууд Тухелийн өмнө “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гуардиолатай холбогдсон ч, татгалзсан хариуг хүлээж авсан.

Тухелийн хувьд, 2021 оны нэгдүгээр сараас 2022 оны есдүгээр сарын хооронд “Челси” клубийг удирдаж байсан тул Английн хөлбөмбөгийг нэвтэрхий сайн мэддэг.

Өдгөө 51 настай тэрбээр Цэнхэрүүдийн хамтаар Аваргуудын лиг, Клубүүдийн ДАШТ, Европын Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн юм.

Түүнчлэн “Байерн Мюнхен”, “Парис Сент-Жермен”, “Боруссиа Дортмунд” тэргүүтэй Европын шилдэг клубүүдэд ажиллаад амжсан билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.