UBLife Logo
Спорт

Англид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр согтууруулах ундаа худалдахыг туршина

Англид эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр согтууруулах ундаа худалдахыг туршина

Хөлбөмбөгийн тоглолтын үеэр үзэгчдийн суудалд тухлангаа согтууруулах ундаа хэрэглэх явдлыг Английн эмэгтэйчүүдийн хоёрдугаар зэрэглэлийн тэмцээний тоглолтод туршина гэж “Women's Professional Leagues Limited” компанийн тэргүүн пүрэв гарагт мэдэгдлээ.

Танхайн гэмт хэргийг таслан зогсоохын тулд Английн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгийн топ таван лигийн тоглолтуудын үеэр цэнгэлдэхэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон нь 1985 оноос эхлэлтэй.

Хэдийгээр Засгийн газрын уг хууль тогтоомж эхэн үедээ зөвхөн эрэгтэйчүүдийн хөлбөмбөгт хамааралтай байсан ч, удалгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн топ хоёр лигт ч мөн ижил дүрэм үйлчлэх болсон.

“Бид энэ улирлын Чампионшип дивизоны тоглолтуудын үеэр үзэгчдийн суудалд согтууруулах ундаа хэрэглэхийг турших болно. Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн дэмжигчид зан байдлын хувьд төлөвшссөн гэж боддог. Гэлээ ч энэ бол үзэгчдийн аюулгүй байдлыг бүрэн дааж, нөгөө талаас хариуцлагатай хэрэглээнд итгэж буй учраас шийдсэн сонголт юм”.

Одоогоор уг туршилтыг ямар клубүүдийн тоглолтод хэрэгжүүлэхийг хараахан шийдээгүй байна.

Эмэгтэйчүүдийн Супер лигийн багууд зарим тоглолтоо эрэгтэйчүүдийн клубүүдийн цэнгэлдэх хүрээлэнд явуулдаг ч харин Чампионшип дивизоны багуудын тэн хагас нь 2000 болон түүнээс цөөн үзэгчийн багтаамжтай жижиг талбайд тоглодог.

Мэдээж согтууруулах ундаа худалдахыг туршиж буй нь эмэгтэйчүүдийн хөлбөмбөг дэх үзэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилготой билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
1
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Их буучид Бенжамин Сескогийн хөгжлийг анхааралтай хянаж байгаа бол Улаанууд Лоик Бадег эгнээндээ нэгтгэх боломж нээгдлээ. Английн 16-21 хүртэлх насны шигшээ багуудад тоглоод амжсан Исаак Хэйден эцэст нь Ямайкийн шигшээ багт хүчин зүтгэхээр шийдсэн бөгөөд харин “Манчестер Юнайтед” клуб Винченцо Монтеллаг мөрөөдлийн жагсаалтадаа нэмэв. Тен Хагийн хувьд, алдах эрхгүй өдрүүд эхэлж байгаа бол энэ зуурт Улаан чөтгөрүүд Кристиан Эриксен, Каземиро нарыг орлох залуу тоглогчийн эрэлд гарчээ.