UBLife Logo
Спорт

Уэйн Рүүни: Англи бус Тухелийг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсонд би гайхширч байна

Уэйн Рүүни: Англи бус Тухелийг шигшээ багийн дасгалжуулагчаар томилсонд би гайхширч байна

Английн шигшээ багийн дасгалжуулагчаар Томас Тухелийг томилсон нь домогт хөлбөмбөгчин Уэйн Рүүниг гайхшируулаад амжжээ.

51 настай Герман дасгалжуулагч Тухел ирэх нэгдүгээр сараас Гарет Саутгейтийн халааг авснаар, 2012 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн Фабио Капеллогоос хойш Английн шигшээг удирдах анхны британи бус мэргэжилтнээр тодорно.

Английн шигшээ багийн ахлагч асан, шилдэг мэргэн бууч Рүүнигийн хувьд, гадаад дасгалжуулагчид болох Капелло, Свен-Горан Эрикссон нарын удирдлаган дор шигшээдээ тоглож байсан ч энэ удаад Англи хүнийг эл ажилд томилно гэж бодож байсан хэмээн ярилаа.

Өдгөө “Plymouth Argyle” клубт дасгалжуулагчаар ажиллаж буй Рүүни "Би Тухелийг сайн дасгалжуулагч гэж боддог. Английн хөлбөмбөгийн холбоо түүнийг ажилд авсан нь үнэндээ намайг гайхшируулж байна. Уг нь энэ удаад залуу дасгалжуулагчдад боломж олгосон бол тэдэнд таатай цаг үе нь ирээд байлаа. Яагаад тэд уугуул хүмүүсээсээ дасгалжуулагчийн ажилд авсангүй вэ. ДАШТ эсвэл Европын АШТ-д оролцоход Англи дасгалжуулагчийн эх орноо гэх сэтгэл нь хавьгүй илүү бус уу. Тэд нэгэнт шийдвэрээ баталсан, тийм учраас Тухелд сайн сайхныг хүсэхээс өөр яах ч билээ. Түүнийг Английн шигшээ багт эерэг өөрчлөлт авчирна гэж найдаж байна” гэв.

Ирэх сард Үндэстнүүдийн лигийн тэмцээнд Грек, Бүгд Найрамдах Ирландын эсрэг хийх тоглолтуудад одоогийн түр дасгалжуулагч Ли Карсли шигшээ багаа удирдаж оролцоно. Тэрбээр өнгөрсөн жил Английн 21 хүртэлх насны шигшээ багийг дасгалжуулж Европын аваргад түрүүлсэн юм.

Харин Рүүни бол 2003-2018 оны хооронд Английн шигшээ багийн төлөө 120 тоглолтод оролцож, 53 гоол оруулсан амжилттай. Тэрбээр 2023 оны 3-р сар хүртэлх хугацаанд Английн шигшээгийн бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байсан ч Харри Кейнд гүйцэгдсэн юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Александер-Арнольд Испанийн нийслэл рүү буурь сэлгэхээр зэхэж байна | Пүрэв гарагийн хов жив

Их буучид Бенжамин Сескогийн хөгжлийг анхааралтай хянаж байгаа бол Улаанууд Лоик Бадег эгнээндээ нэгтгэх боломж нээгдлээ. Английн 16-21 хүртэлх насны шигшээ багуудад тоглоод амжсан Исаак Хэйден эцэст нь Ямайкийн шигшээ багт хүчин зүтгэхээр шийдсэн бөгөөд харин “Манчестер Юнайтед” клуб Винченцо Монтеллаг мөрөөдлийн жагсаалтадаа нэмэв. Тен Хагийн хувьд, алдах эрхгүй өдрүүд эхэлж байгаа бол энэ зуурт Улаан чөтгөрүүд Кристиан Эриксен, Каземиро нарыг орлох залуу тоглогчийн эрэлд гарчээ.