UBLife Logo
Спорт

Лионел Месси Аргентиний төлөөх 10 дахь хэттрик, замналынхаа 846 дахь гоолыг орууллаа

Лионел Месси Аргентиний төлөөх 10 дахь хэттрик, замналынхаа 846 дахь гоолыг орууллаа

Аргентинчууд 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатны 10 дахь тоглолтодоо Боливийн шигшээг 6:0-ээр хожив.

Уг тоглолтод Лионел Месси шигшээ багийнхаа төлөөх 10 дахь хэттрикээ толилуулснаас гадна мөн хоёр гоолын дамжуулалтыг дархалсан.

Тэрбээр шигшээ багийнхаа өмнөөс 10 удаа хэттрик бүртгүүлсэн хоёр дахь эрэгтэй тоглогч болж Португалийн Криштиано Роналдугийн амжилттай энэ зэрэгцэв.

Месси өдгөө Аргентиний шигшээ багийн төлөө 112 гоолыг оруулаад байна.

Харин тус тоглолтын бусад гоолуудыг Лаутаро Мартинез, Жулиан Альварес, Тиаго Алмада нар оруулсан.

Улмаар өнгөрсөн сард Колумбид хожигдож, өмнөх долоо хоногт Венесуэльтэй тэнцсэн Аргентинчууд 22 оноотойгоор 2026 оны ДАШТ-ий урьдчилсан шатнаа Өмнөд Америкийн бүсийг тэргүүлж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна | Баасан гарагийн хов жив

“Барселона” клуб Ламин Ямалийн төлөөх 250 сая еврогийн саналаас татгалзсан бол Пеп Гуардиола “Манчестер Сити”-тэй гэрээгээ сунгахаар зэхэж байна. Улаан чөтгөрүүд Френки де Йонгийг нэгдүгээр сард яаж ийгээд авчрахаар шавдаж байгаа төдийгүй мөн Бенжамин Сеског сонирхоод эхэлжээ. Харин “Барселона”-гийн хүслийн жагсаалтад Жонатан Тах, Альфонсо Дэвис, Жонатан Дэвид нар нэрлэгдэж байна.