UBLife Logo
Кино

Фото | “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр “Өмнөдийг зорих замд” тодорлоо

Фото | “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг бүтээлээр “Өмнөдийг зорих замд” тодорлоо

16 дахь удаагийн“Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 17-нд хөшгөө нээлээ. Эл наадмын Монгол кино хөтөлбөрийн уралдаант хэсэгт арван бүтээл өрсөлдсөнөөс 13 төрөлд шилдгүүдийг тодруулан “Хангарьд” цомыг гардуулсан юм.

Тус наадмын Монгол уралдаант хэсгийн шилдэг бүтээлээр “Өмнөдийг зорих замд” кино тодорсон төдийгүй шилдэг найруулагчаар уг кино төслийн удирдагч Сувидын Баттулга шалгарав. Энэхүү кино нь Өмнөд Солонгос болон Монголын уран бүтээлчдийн хамтарсан бүтээл гэдгээрээ онцлогтой.

Үргэжлүүлэн 16 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадмын Монгол кино хөтөлбөрийн уралдаант хэсгийн 13 төрөлд “Хангарьд” цомыг гардсан шилдэг уран бүтээлчидтэй танилцана уу.


Шилдэг зохиолчоор: Ц.Мөнхням (Зорчигч)

“Итгэмээргүй юм. Баярлалаа. Энэ зохиолыг бичих боломжийг олгосон найз, продюсер Б.Энхбаяртаа баярлалаа …”.


Шилдэг эрэгтэй гол дүр: С.Ариунбямба (Үхлийн тойрог)

“Баярлалаа. Саяхан үүдэнд найз нөхөд маань таараад хэдэн морьтой ирсэн бэ гэж асуусан. “Би энэ жил морь уяагүй ээ” гэж хариулсан чинь аль хэдийнэ уягдчихсан байжээ. Үе үеийн кино уран бүтээлчид, найз нөхөд, мэргэжил нэгт андууддаа болон үзэгчдэдээ баярлалаа …”.


Шилдэг эмэгтэй гол дүр: У.Уранчимэг (Хувь заяа)

Гавьяат жүжигчин У.Уранчимэг “Монгол хаан” жүжгийн тоглолтоор Сингапурт байгаа тул түүний шагналыг “Хувь заяа” киноны продюсер Ц.Анударь гардаж авсан юм.

“Продюсер болон охиных нь хувьд, энэ шагналыг гардан авч байна. “Хувь заяа” кино багийнхандаа баяр хүргэе. Энэ зөвхөн У.Уранчимэгийн төдий бус бидний бүгдийнх нь шагнал юм …”.


Шилдэг дууны найруулагчаар: Vanilla Sky Studio (Үхлийн тойрог)

“Энэхүү шагналыг гардсандаа баяртай байна. Яагаад гэхээр бид энэ кинонд асар их мөнгө зарцуулсан учраас тэр юм. Аймшгийн киноны дуу дуугаралтыг Монголчуудад тодорхой дэвшилттэйгээр мэдрүүлэхийн тулд Тайландын топ-5 студийн нэг болох “Vanilla Sky”-д шөнө, өдөргүй хичээн сууж киногоо хийлээ, бид. Та бүхэндээ баярлалаа …”.


Шилдэг хөгжмийн зохиолч: И Ки Жүн (Өмнөдийг зорих замд)


Шилдэг эвлүүлэгчээр: Н.Батболд (Үхлийн тойрог)


Шилдэг зураглаачаар: Б.Отгонзориг (Пагмадулам)


Шилдэг эрэгтэй туслах дүр: Жон Жунг Ү (Өмнөдийг зорих замд)

Түүний шагналыг "Өмнөдийг зорих замд" киноны продюсер гардаж авсан юм.

Шилдэг эмэгтэй туслах дүр: О.Цэнгэл (Зорчигч)


Шилдэг зураачаар: Ц.Хүрэлбаатар (Пагмадулам)


Шилдэг нүүр хувиргагчаар: Г.Хос-Эрдэнэ (Үхлийн тойрог)


Шилдэг найруулагчаар: С.Баттулга (Өмнөдийг зорих замд)


Шилдэг кино: “Өмнөдийг зорих замд”  

Та бүхэн аравдугаар сарын 16-22-ны өдрүүдээр “Тэнгис”, “Өргөө-ШангриЛа” салбар, “Cinema next” кино театруудын дэлгэцээр үзэгчдийн хүртээл болох “Улаанбаатар” олон улсын кино наадамд сонгогдоод буй дэлхийн шилдэг бүтээлүүдийг өргөнөөр үзэж сонирхоно уу.

“Улаанбаатар” кино наадам нь дэлхийн нэр хүндтэй Канн, Берлин, Торонто, Сандэнс наадмуудаас шагнал хүртсэн, албан ёсны хөтөлбөрт шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар зорин ажилладаг билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.