UBLife Logo
Кино

“Улаанбаатар” кино наадмын өнөөдрийн хөтөлбөр

“Улаанбаатар” кино наадмын өнөөдрийн хөтөлбөр

Энэ сарын 16-нд нийслэлд “Улаанбаатар” олон улсын кино наадам эхэлсэн билээ. 16 дахь удаагаа явагдаж байгаа тус наадмын хүрээнд 22-ны өдөр хүртэл 25 улсын 24 бүтээл Тэнгис, Өргөө 3 болон Синема Нэкст кино театруудаар үзэгчдийн хүртээл болно. Энэ жилийн наадам нь нээлтийн ёслол, нээлтийн үзвэр, Монгол кино үзвэр, Олон улсын баримтат ба уран сайхны үзвэр, “Үзэхийн Хязгаар” монгол сонгодог бүтээл, “Залуу үзэгч” хөтөлбөр болон кино уран бүтээлчдэд зориулсан мастер хичээлүүдээс бүрдэж байгаа юм.

Өнөөдрийн хуваарь

09.00-12.00 цаг

Сандэнс кино наадам болон Кино нүүдэл хамтарсан мастер хичээлийн нээлт 9 цагаас Өргөө III (IMAX Шангри-ла төв)-д олон нийтэд нээлттэй болно. САНДЭНС КОЛЛАБ-ын хамт олон Нью Йорк болон Лос Анжелес хотоос шууд холбогдон танилцуулга хийх ба Киноны Нүүдэл хөтөлбөрийн оролцогчдын гэрээг байгуулна.

17:00 цаг

Баримтат кино үзвэр “ТҮРЛЭГ ЭХЛЭХ ЦАГААР”, Өргөө 3 кино театрт

19:00 цаг

Баримтат кино үзвэр “ЧОНО ҮҮР ШӨНӨӨР ИРДЭГ”, Өргөө 3 кино театрт

21:40 цаг

Баримтат кино үзвэр “САЛЖ БОЛШГҮЙ ОРОН”, Өргөө 3 кино театрт

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.