UBLife Logo
Кино

Ард түмэн хайрладаг ч ачир дээрээ үзэн ядмаар дүрүүд

Ард түмэн хайрладаг ч ачир дээрээ үзэн ядмаар дүрүүд

Монголчууд ЗХУ, Оросын кинонд дуртай. Гога, Гоша, Багров гээд ярьж, магтаж сүйд болдог. Гэхдээ сайн бодоод дүгнээд үзэхэд тэд нэг их сайн хүмүүс биш юм.  

Женя Лукашин (Хувь тавилангийн ээдрээ буюу ууранд суусан паян!)

Жүжигчин Андрей Мягковын харизм, сэтгэл татах чадвараас нь болоод үзэгчид түүний дүр хүний санаанд оромгүй үйлдлүүд хийж байгааг анзаардаггүй. Женя бол архичин, агсан, хогийн, амиа хичээсэн нь наад захын зүйл. Хамгийн муухай нь тэр жинхэнэ токсик этгээд. Гитар сайн тоглож байгаа ч ухамсартайгаар хүний болон өөрийн амьдралыг эвдэн сүйтгэдэг.

Д’Артаньян, Атос, Арамис, Портос (Д’Артаньян ба шадар 3 цэрэг)

Улс оронд дайн болж байна. Хамба лам Ришельегийн суу ухаан, шийдмэг байдал дээр эх орны хувь заяа тогтож байхад шадар цэргүүд юу хийж байна вэ? Цэрэг цуух хэрэгцээтэй байгаа үед халз тулаанаар торгон цэргүүдийг алаад л, архидаад, хуарангаасаа оргож, элдэв сэжигтэй эмэгтэйтэй нөхцөөд явчихна. Хамгийн аюултай нь Эзэн хаанаас урвасан этгээдүүдтэй нууцаар хуйвалдаж, д’Артаньян дайсны Лондонд хүртэл очиж байна. Дайнд эх орон нь ялагдаж байх яг тэр үед д’Артаньяны толгойд хүүхнээс өөр юм байхгүй. Хоорондоо жинхэнэ анд найз гэдгээс өөр сайн зүйл энэ дөрөвт үгүй.

Гоша (Амьдрал нулимсанд дургүй)

Энд шууд тодорхойлоход бас хэцүү. Сэтгэл зүйчид түүний хэв байдал яав ч сайн хүн биш гэж баталдаг. Гога өөртөө хайртай, их зантай, архичин, эмэгтэйчүүдийг дарангуйлагч, доромжлогч, хэнд ч баярлалаа гэж хэлж сураагүй, зальтай этгээд. За яахав Катерина Александровна түүнийг бас хуурсан болохоор тэнцлээ гэж хэлж болох ч эмэгтэй хүн өөрөөс нь дээгүүр байхад дургүй гэж хэлсэн болохоор нь Катя худлаа ярьсан гэдгийг бодох хэрэгтэй. Харин яагаад хүмүүс дуртай талаар кино гарсан тэр үед эршүүд эрчүүдийн дүр ховор байсан тул гэж тайлбарлаж болно.

Данила Багров (Брат-2)

Брат киноны эхний ангид  Багровын сэтгэл зүйн талаар тун тодорхой байлаа. Дайнаас буцаж ирсэн залуу мафи, дээрэмчдийн үүрэнд ирж, хүнд нударга, бууны ачаар шударга ёс тогтоох гэж эрмэлзэж байна. Харин хоёрдугаар ангид тэр дүр нь ор мөргүй алга болсон. Баруун ертөнцийн ялзрал, манай Оросын шударга ёс мэт үг хэлээд л баруун зүүнгүй алдаг жирийн нэг гар болж хувирсан. Хэрэв түүний оронд энэ кинонд Дольф Лундгрен тоглосон бол шууд сөрөг талын дүр болох байлаа.

Анатолий Новосельцев (Ийм нэгэн явдал)

Эхний кадраас эхлээд л Новосельцев үзэгчдэд “чимээгүй, зөөлөн, сайн хүн” гэж харагдахыг хичээнэ. Муу үг хэзээ ч хэлдэггүй хүн. Үнэндээ тэр албан тушаал ахихыг мөрөөддөг, хүсдэг хүн. Хүүхдүүдээ асраад хүмүүжүүлээд байна уу гэхээр тийм биш. Заримдаа өглөөний хоол өгөхөө мартана, ер нь тоохгүй. Албан тушаал ахихын тулд тэр өөртөө итгэлгүй, царай муутай, ахимаг эмэгтэйг огт харамсахгүйгээр эргүүлж, ашиглаж байна.

MAXIM сэтгүүл

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.